"БЭСТ БЕТОН" бетон зуурмагийн үйлдвэр
100% үндэсний хөрөнгө оруулалттай манай компани нь 2009 онд анх байгуулагдсанаас хойш гадаад, дотоод худалдаа болон барилгын материалын үйлдвэрлэлээр үйл ажиллагаа идэвхтэй явуулж байна. Бест бетон зуурмагийн үйлдвэр нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий иж бүрэн лаборатори, бүрэн автоматжуулсан үйлдвэр юм.
Бидний зорилго нь Монгол Улсын бүтээн байгуулалтын хөгжилд хувь нэмрээ оруулж буй ТАНД чанартай зуурмаг нийлүүлэх юм.
Бест Бетон үйлдвэр нь MNS стандартын дагуу М100-М600 марк хүртэлх бетон зуурмагийг цагт 120м3, өдөрт 1500м3 буюу 12-18 давхар барилгын карказ цутгах хэмжээний хүчин чадалтай.
