“Бэзү Технологи” ХХК нь 2017 онд гадаад худалдаа, барилгын материал болон сантехникийн тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан.
Манай компани нь барилгын дулаан хангамж сантехникийн салбар, усжуулалт, уул уурхай, гүний худаг, амины орон сууцны халаалтанд өргөнөөр хэрэглэгддэг өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийг худалдах, зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаага жилээс жилд өргөжүүлэн тэлсээр байна.
БНХАУ-ын салбартаа тэргүүлэгч CNP брэндийн усны насос, SHINEHEAT брэндийн өндөр хүчин чадал бүхий ялтаст дулаан солилцуур, SHINHOO брэндүүдийн бүх төрлийн эргэлтийн болон өргөлтийн насос, Турк улсан BESTTANK брэндийн тэлэлтийн савны Монгол дахь албан ёсны дистрибьютороор ажилладаг.
Мөн Швейцарь улсын ABB брэндийн давтамж хувьсгуур, Герман улсын SIEMENS, Дани улсын DANFOSS брэндүүдийн температур тохируулах автомат хаалтнууд, активатор түүний удирдлага автоматжуулалт болон дулааны узельд хэрэглэгддэг дагалдах бусад төрлийн дагалдах тоног төхөөрөмжүүд амины орон сууцны халаалт халуун, хүйтэн усны шийдэл тоног төхөөрөмжүүдийг худалдаалж байна.
Цаашид бид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн олон улсны шаардлага хангасан илүү чанартай , баталгаатай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдээ хүргэх зорилт тавин ажилллаж байна
