“Монгол Алт ХК” нь Дархан-Уул аймаг болон Дархан, Сэлэнгийн бүснутагт 1973 оноос эхлэн уул уурхай, геологи, газар тариалан, худалдаа, үйлчилгээ,авто засвар, боловсрол, барилгын салбарт үйл ажиллагаа тогтвортой явуулан өргөжин тэлж буй Дарханы ууган компаниудын нэг юм. Манай компани 2022 оноос эхлэн барилгын салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд чанартай хийцлэл, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн барилгын материалаар, орчин үеийн интерьер, экстерьер бүхий оршин суугчдынхаа тав тухыг эрхэмлэсэн, хүүхдэд ээлтэй, төвлөрсөн үйлчилгээ бүхий орон сууцны төслүүдийг хэрэгжүүлж байна.
2026-2027 онд Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, Оюутны 2 гудамж, 210 тоот хаягт 136 айлын, хотхон төлөвлөлттэй, үйлчилгээтэй орон сууцны төслийгхэрэгжүүлэн 2026 оны III улиралд ашиглалтад оруулан хүлээлгэн өгнө.
Төслийн давуу тал:
Хүүхдэд ээлтэй хотхон
Металл, шилэн фасад
Бүрэн цутгамал хийцлэл
Смарт тоноглол
Хүртээмжтэй дулаан зогсоол
Ногоон барилга (Эрчим хүч, усны хэмнэлттэй, НОГООН БАРИЛГЫН ГЭРЧИЛГЭЭТЭЙ орон сууцыг ногоон зээлэр авах боломжтой.)
Ирээдүйд Монгол Алт ХК нь барилгын салбарт дэвшилтэт технологи, орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлэн, тогтвортой орон сууц, комфорт амьдралын талбарыг нийгэмд хүргэхээр ажиллаж байна. Эрхэм та Дархан xотын шинэ суурьшлын бүсэд удахгүй ашиглалтад орох бүххэрэгцээг нэг дор шийдсэн ногоон байгууламж бүхий хотхонд, төлбөрийн уян хатаннөхцөлөөр 35.71-77.89м2 хүртэлх орон сууцыг санал болгож байна.
