"ЭДТ" ХХК logo

"ЭДТ" ХХК

Барилгын материалын ханган нийлүүлэлт

Бетон зуурмаг байнга нийлүүлнэ.

📍 СХД, 20-р хороо

Бидний уриа: Хамтдаа хөгжье!

Компаний танилцуулга: Манай компани 2005 онд барилгын материал, гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан. 

2012 оноос үйл ажиллагаагаа ѳргѳжүүлэн барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 

Өнөөдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг Сонсголонгийн төв зам дагуу 2га талбайд байрлах 1500м2 оффиссын барилга, 1000м2 агуулах, иж бүрэн лаборатори, бетон зуурмагийн үйлдвэр, бетон хийцийн цехдээ үйлдвэрлэл явуулж байна. 


Бетон зуурмагийн үйлдвэрийн танилцуулга: БНХАУ-ын ZOOMLION брендийн цагт 120м3 бетон үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн автомат, иж бүрэн үйлдвэр. 

Everdigm маркийн бетон шахагч машин 4, 

HOWO маркийн зуурмаг тээвэрлэх 12м3 багтаамжтай 25 миксер, 

XGMA маркийн ковш, 

2 цемент воз зэрэг үйлдвэрлэлд шаардлагатай сүүлийн үеийн техник хэрэгслээр түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байна.


Түүхий эд: Манай хэрэглэж буй цемент МНС3901:2008 стандартыг хангасан – Хөтөлийн 425, 525 маркийн цемент. 

Дайрга: МНС2803:2004 стандартыг хангасан 10-20 мм хэмжээтэй уулын дайрга, 0.14-5 мм хэмжээтэй элс, уян налархайжуулагч болон бусад химийн нэмэлт бодисуудыг хэрэглэж байна. 


Эх орны болон гадаадын их дээд сургууль, коллежид мэргэжил эзэмшсэн чадварлаг боловсон хүчин, инженер техникийн ажилтан, туршлага чадвартай ажилчин, албан хаагчидтай ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ “ЭДТ” ХХК нь эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, улсын стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг Та бүхний хэрэгцээнд нийлүүлж байна. Манай технологч нар М650 хүртэлх маркийн бетон зуурмагийг гарган авч орцыг баталгаажуулсан нь бидний бас нэгэн амжилт юм.


Хэрэгжүүлсэн төслүүд

1. Гудамж төслийн хүрээнд хийгдсэн Сонсголонгийн бетонон хучилттай замын М400 маркийн тусгай бетон зуурмаг

2. “Хурд” ХХК-ий барьж байгаа Хүннү-2222, Нарны хороолол, Пийс бридж, Академи хотхоны барилгуудад М400 маркийн бетон зуурмаг

3. “Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикт дахин төлөвлөлтийн дагуу одоо ажиллаж байгаа халаалтын зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэн технологийн шинэчлэлийг хийж, тухайн хэрэглэгчдийг инженерийн шугам сүлжээнд холбох ажил”

4. Сонсголонгийн гүүрний баруун урд талд баригдаж буй орчин үеийн төлөвлөлт шийдэл бүхий “Элеганс” орон сууцны цогцолбор хороололд энгийн болон усны хамгаалалттай М350-М400 бетон зуурмаг

5. Хан-Уул дүүрэг Удирдлагын академийн урд баригдаж буй Агниста орон сууцны хороололд М250-М400 бетон зуурмаг

6. Найрамдалд япон стандартаар баригдаж буй амны орон сууцны хороололд М300 бетон зуурмаг

7. “Сувдан сондор” хотхоны бетон зуурмаг

8. “И-Си-Си” ХХК-ий “Монинг стар” төсөл, орбит дах барилга

9. Яармагт баригдаж буй “New Garden” хотхоны бетон зуурмаг

10. “Ханбогд резиденс” хотхоны М350 маркийн бетон зуурмаг

11. “Зуншин” ХХК-ий 13-р хороололд барьж буй эмнэлгийн барилгын бетон зуурмаг г.м.

Манай давуу тал - чанартай бүтээгдэхүүн.

Манай бахархал - чанартай бүтээгдэхүүн.

Компаний бүтээгдэхүүн

Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт

Бүх бүтээгдэхүүнийг харууллаа (1)

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

СХД, 20-р хороо

Цахим сувгууд

Lat: 47.948128, Lon: 106.8713 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.