"Глобал Нэгдэл"-ийн салбар компани "ЭЙР КЭЙР” ХХК нь дотор агаарын чанарыг сайжруулах тоног төхөөрөмж, худалдаа, суурилуулалт, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
"Эйр Кэйр” ХХК нь олон жилийн туршлагад тулгуурлан, монгол хүний эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах боломжийг бүрдүүлэхийг зорилго болгон ажиллаж буй, мэргэжлийн хамт олон юм.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА
"Эйр Кэйр” ХХК нь дэлхийд тэргүүлэгч PANASONIC брэнд болон KEG, AIR CARE брэндийн агааржуулалтын тоног төхөөрөмжүүдийг Монголын зах зээлд нийлүүлэн, Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна.

Бид хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн инженер, чадварлаг техникийн багийг бүрдүүлэн чанартай бүтээгдэхүүнээр олон улсын стандартад нийцсэн итгэл даах, гүйцэтгэл үзүүлэн ажилладаг. Манай компанийн нэвтрүүлж буй дотор агаарын чанарыг сайжруулах тоног төхөөрөмжүүдээс онцлох бүтээгдэхүүн бол PANASONIC брэндийн NANOE X технологийн агааржуулалт, агаар сэлгэлтийн тоног төхөөрөмж юм.
Нэг удаагийн суурилуулалтаар насан туршийн хэрэглээгээ хангах боломжийг бүрдүүлсэн энэхүү дэвшилтэт технологийн тусламжтайгаар нүдэнд үл үзэгдэх бохирдол, харшил өдөөгчийг устгах, агаарыг халдваргүйжүүлэн, цэвэршүүлэх зэрэг та болон таны гэр бүл, хамт олныг хамгаалах хамгийн супер агаар цэвэршүүлэх технологи юм.
ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
- Оффис
- Айл өрх
- Эмнэлэг
- Сургууль, цэцэрлэг
- Үйлчилгээний газар
- Уул уурхайн компани
- Хувийн эзэмшлийн орон сууц
Дотор агаарын чанарыг сайжруулах шаардлагатай бүхий л байгууллагын ТӨЛӨӨЛӨЛ "Эйр Кэйр" ХХК-г сонгон үйлчлүүлж байна.
Харилцагч таны хэрэгцээ шаардлагад нийцсэн дотор агаарын чанарыг сайжруулах тоног төхөөрөмжийн худалдаа, угсралт, суурилуулалтын үйлчилгээг бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэх болно.

