ТОВЧ ТАНИЛЦУУЛГA
“ЭМ ЭЙЧ ДИ КОНСТРАКШН” ХХК нь 2020 онд барилгын салбарт өөрийн хувь нэмрээ оруулахаар барилга угсралт, дотор гадна засал, интерьер, экстерьер, холбоо дохиолол, галын дохиолол, дотор, гадна цахилгаан угсралт, гал унтраах дотор, гадна бохир, цэвэр, дулааны шугамын ажлын чиглэлээр Улаанбаатар хотод анх байгуулагдан амжилттай ажиллаж байна. Манай компани нь захиргааны 6 ажилтан, 2 инжинер, 1 ХАБЭА инженер, арматур болон мужааны 40-50 ажилтантай мэргэжлээрээ өндөр түвшинд бэлтгэгдсэн, туршлагатай чадварлаг ажилчид байдаг. Мөн хамтар ч ажилладаг дөрвөн баригадтай.
ЭРХЭМ ЗОРИЛГО
2022 оноос эхлэн өөрсдийн бие даасан төслөө хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол улсад мөрдөгдөж буй хууль журам болон барилгын норм стандартад нийцсэн бүтээн байгуулалтыг босгох, хамт олон , ажилчдынхаа ур чадварыг дээд зэргээр хөгжүүлж, өсөн дэвших боломжоор хангаж, шударга, эрх тэгш, эерэг таатай орчин бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.
Бид 2024 оны 06 дугаар сараас өөрийн бие даасан “М АПАРТМЕНТ” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.“М АПАРТМЕНТ” төсөл нь Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт 2025 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд орох 100 хувь бүрэн цутгамал хийцлэлтэй, 1 блок, 16 давхар, нил хавтан суурьтай дулаан зогсоол, хүүхдийн цэцэрлэг болон үйлчилгээний төв бүхий 120 айлын орон сууцны зориулалттайгаар баригдан үйл ажиллагаагаа явуулж байна



