Их хаадын гэрэгэ ХХК logo

Их хаадын гэрэгэ ХХК

Дүүргэгч материал

📍 БЗД 29-р хороо, сэлбийн 1-1 тоот

“ИХ ХААДЫН ГЭРЭГЭ” ХХК ТАНИЛЦУУЛГА

“Их Хаадын Гэрэгэ” ХХК нь 2014 оноос

 Гадаад худалдаа,

 Барилгын материалын худалдаа, засал чимэглэл

 Газар тариалан, мал аж ахуй,

 Аялал жуулчлал гэсэн үйл ажиллагааны чиглэлтэй байгуулагдсан.

- Байгуулагдсан цагаас эхлэн гадаад худалдаа, түүн дотроо уул уурхайн компаниуд, цахилгаан эрчим хүчнийхэнд зориулсан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хувцас хэрэглэл, ажлын гутал, геологийн багаж мөн оффисийн тоног төхөөрөмж, тавилга импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Тухайлбал “Багануур” ХК-д ХАБЭА- ын стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж, ажлын хувцас хэрэглэл, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Шивээ-Овоо” ХК, “Адуунчулуун” ХК- уудад геологийн ажлын хэрэгцээт бараа материал, багаж, хувцас хэрэглэл нийлүүлж ирсэн. 

- 2017 оноос эхлэн хөдөө орон нутгийн харилцагч компани, төр захиргааны байгууллагуудад хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл, ажлын багаж тоног төхөөрөмж, гудамж талбай тохижуулах бараа материал, хүүхдийн тоглоом зэргийг нийлүүлж байна.

- 2019 оноос эхлэн барилгын тулаас төмөр /сапуд/ түрээслэх, худалдаалах үйл ажиллагаа эрхэлж явсаар 2021 оноос эхлэн барилгын хэв хашмал /пум/-ын дагалдах булан, түгжээ, тай, жүлдий, ивээс, бүх төрлийн размерийн труба гэх мэт 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг түрээслэх, худалдаалах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн тогтвортой ажиллаж байна. 

- Мөн манай засварын чадварлаг хамт олон түрээсийн бараа материалаа чанарын өндөр түвшинд сэлбэх, засварлах үйлчилгээг үзүүлж харилцагч, үйлчлүүлэнчдийхээ хэрэгцээ шаардлагад стандартын дагуу нийцүүлэн ажиллаж байна. Үндсэн бараа бүтээгдэхүүн болох хэв хашмал, тулаас, булан, труба, ханч зэргийг БНСУ-аас импортлон оруулж жилдээ 1000 гаруй хувь хүн, компани, албан байгууллагуудад түрээслэх, худалдаалах үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.




Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

БЗД 29-р хороо, сэлбийн 1-1 тоот

Цахим сувгууд

Lat: 47.919922, Lon: 107.093437 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.