“ЭНХ КИНГ КОНКРЕЙТ ”ХХК болох бетон зуурмагийн үйлдвэр нь 2024 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна.
БНХАУ-ын Zoomlion компанийн цагт 120м3 ,жилд 80.000-100.000м3 үйлдвэрлэх хүчин чадалтай, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ба шинжилгээ, туршилтын лаборатортой дотоодын үйлдвэр юм.
Мөн барилгын материал үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулах санхүү болон үйлдвэрийн бааз сууриа түшиглэн бизнесийн үйл ажиллагаа өргөжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эх орны бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх , зорилготойгоор барилгын салбарт бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэн ажиллаж байна.
Манай үйлдвэр нь М100-М600 хүртэлх марктай MNS1185:98, MNS EN 206:2017 стандартын техникийн шаардлага хангасан чанартай бетон зуурмагийг үйлдвэрлэн нийлүүлэх боломжийг бүрдүүлэн ажилладаг. Түүхий эд материал болох цемент, уулын буталсан чулуу, дайрга, элс, химийн нэмэлтийг үндэсний стандартын шаардлага хангасан, чанарын баталгаатай бэлтгэн нийлүүлэх байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Бетон хольцыг технологийн дагуу үйлдвэрлэж, зориулалтын авто-бетон холигчоор тээвэрлэн, барилгын талбайд хүргэх ба автомашин дээр суурилуулсан, бетон шахуурга болон суурин шахуургаар барилгын давхар, талбайн аль ч хэсэгт хувиарлан түгээж, тараах үйлчилгээг хэрэглэгчдийн шаардлага, хүсэлтэд нийцүүлэн үзүүлж байна.
Манай үйлдвэр нь борлуулалтын менежер, материал хангамжийн менежер, нягтлан бодогч, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтан, технологич, лаборант, механик инженер, оператор, ковш машинч, туслах ажилтан, тогооч үндсэн 30 гаруй ажилтантй 40 гаруй гэрээт компани хувь хүмүүстэй хамтран ажиллаж байна.
