"Таван Богд Билдинг Саплай ХХК" нь худалдаа үйлчилгээ, барилгын дотоод материал, лифт засвар үйлчилгээ, хоол үйлдвэрлэл болон үйлдвэрлэлийн зориулалттай оёдлын машины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Таван Богд Группийн охин компаниудын нэг юм.
Хамтын хүч - Амжилтын түлхүүр
Бид байгууллагын үнэт зүйл болох ажилтнууддаа өрсөлдөхүйц цалин урамшуулал, ая тухтай ажлын орчин, эерэг хандлага, бүтээлч эрмэлзэл, ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалт, нэгдсэн арга хэмжээ зэргээр хангаж ажилладаг.
Смарт Электроникс
Бид дэлхийд шал арчилгаагаараа тэргүүлэгч Английн VAX брэндийн хивс угаагч, уураар цэвэрлэгч тоос сорогчийн цорын ганц албан ёсны борлуулагч бөгөөд зах зээлийнхээ 30 гаруй хувийг дангаар эзэлж байна.
LG цахилгаан бараа
Чанарыг дээдэлдэг хүмүүст зориулагдсан, инновац болон төгс дизайныг хослуулсан, дэвшилтэт технологийн төв LG Electronics (LG) нь Монгол Улсын нийслэл, Их хотын зүрхэнд байрлах Галлериа Улаанбаатар төвд "LG Brand дэлгүүр"-ээ нээсэн. Таван Богд Билдинг Саплай ХХК нь хамгийн орчин үеийн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, цахилгаан барааг Монголын хэрэглэгчдэд хүргэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.
LG АГААРЖУУЛАЛТЫН СИСТЕМ
"Таван Богд Билдинг Саплай" ХХК нь 2023 оноос эхлэн, LG брэндийн агааржуулалтын системний албан ёсны дистрьбютероор ажиллаж байна. LG брэндийн агааржуултын систем нь эрчим хүчний хэмнэлт, шинэлэг технологи, төрөл бүрийн хэрэгцээнд тохирсон загвараараа зах зээлд тэргүүлдэг. Хос инвертер технологи нь эрчим хүчний хэрэглээ болон дуу чимээний түвшинг бууруулж, агааржуулагчийг хэмнэлттэй, дуу чимээ багатай ажиллахад нөлөөлдөг.
Жижиглэн худалдаанд зориулсан Таазанд суурилуулсан кассет • Дээд зэрэглэлийн дизайн ба хэрэглэгчдэд чиглэсэн функцүүд • Эрчим хүчний хэмнэлт • Ашиглалтын болон засвар үйлчилгээний хялбар байдал | Орон сууцны тав тухын шийдэл: Таазны далд агааржуулагч • Бүх орон сууцад зориулсан энгийн бөгөөд хямд өртөгтэй суурилуулалт • Эрчим хүчний хэмнэлт |
Оффисын таазны кассетанд зориулсан тусгай шийдэл • Оффисын тав тухтай орчин • Эрчим хүчний хэмнэлт • Ашиглалтын болон засвар үйлчилгээний хялбар байдал | Техникийн оновчтой шийдэл: Хананд суурилуулсан • Найдвартай байдал • Эрчим хүчний хэмнэлт • Ашиглалтын болон засвар үйлчилгээний хялбар байдал |
FUJITEC & TOWARDS Лифт
Таван Богд Групп ХХК нь 2021 оноос эхлэн Fujitec Co., Ltd брэндийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна. Fujitec нь Япон, АНУ, БНХАУ, Энэтхэг, Солонгос, Сингапур, Тайвань зэрэг 24 улсад үйлдвэрлэл явуулдаг.Towards Elevator-ийн технологи нь аюулгүй болон найдвартай байдлыг хангах сүүлийн үеийн Итали технологи ашиглан цахилгаан шат, урсдаг шат, урсдаг зам зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгож байна. Хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах нь бидний нэн тэргүүний зорилт билээ.

JAPSEW Оёдлын тоног төхөөрөмж
2023 оноос эхлэн "Таван Богд Билдинг Саплай ХХК" нь Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллаж эхэлсэн юм. Одоогийн байдлаар оёдлын үйлдвэрт ашиглах 32 нэр төрлийн оёдлын машин, дагалдах хэрэгсэл борлуулж байна. Japsew брэнд нь Япон болон Тайваний импортын чанарын өндөр түвшний сэлбэг хэрэгслийг ашигладаг. Таван Богд Финанс ББСБ ХХК-тай хамтран жилийн 6% хүүтэй лизингээр олгож, оёдол үйлдвэрлэгч хувь хүн болон аж ахуй нэгжүүдийг дэмжин, ажиллаж байна.
TOTO & ARROW Сангийн тоноглол
2012 онд анх ТОТО Брэндийг Монгол улсын зах зээлд таниулж албан ёсны showroom нээн үйл ажиллагаа явуулж хэрэглэгчдэд тав тух, чанар болон энгийн ухаалаг хэрэглээг нэвтрүүлсэн. Дэлхийн 18 орны 39 байршилд 36,000 гаруй ажилтантай бөгөөд жил бүр 13 сая гаруй ариун цэврийн шаардлага хангасан керамик эдлэл үйлдвэрлэдэг. 12 жилийн хугацаанд 100 гаруй төслүүдтэй амжилттай хамтарч, 10,000 гаруй бидег зах зээлд борлуулаад байна.

