2006 он - XPS полистрол шахмал хавтангийн үйлдвэрийг Монгол Улсад анх байгуулж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэв.
2009 он - Монгол Улсын дулаалга, дулаан тусгаарлах XPS полистрол шахмал хавтангийн MNS 6053::2009 шинэ стандартыг батлуулав.
2011 он - Монгол Улсын дулаалга, дулаан тусгаарлах XPS полистрол шахмал хавтангийн MNS EN13164:2011 Европ стандартыг батлуулав.
2013 он - НҮБХХ, ЗТБХБЯ-ны хамтарсан “Барилгын эрчим хүчний хэмнэлтийн МОН/09/301” төслөөр шалгарсан
“Эрчим хүчинд хэмнэлттэй бүтээгдэхүүн”.
2013 он - Барилгын материалын үйлдвэрийн салбарын “Бүтээгдэхүүний чанарын шошго”-той
анхны бүтээгдэхүүн.
2016 он - НҮБ-ын БОХ-аас баталсан “Монгол Улсад (HCFC) бодисыг бууруулах менежментийн хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлж барилгын материалын салбарын байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй “Эко үйлдвэр” болсон.
2024 он - Олон улсын стандартад нийцсэн шинэ үйлдвэр, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлтийг нэвтрүүлж, үйлдвэрлэлдээ CO2 хийг ашигласаар байгальд ээлтэй хүний биед сөрөг нөөлөөгүй ЭКО үйлдвэр болов.
