Амин Гүүр ХХК logo

Амин Гүүр ХХК

Архитектур, интерьер дизайн

Галын хамгаалалттай тусгай төрөл болон төмөр хаалганууд

📍 БГД, 10-р хороолол Гермас төв, 2 давхарт П-35 павьлион

Novoferm  Dongbang Inc нь 1957 онд байгуулагдсан 60-аад  жилийн баялаг түүхтэй Герман-Солонгосын хамтарсан компани юм. Манай Амин Гүүр ХХК нь тус фирмийн албан ёсны дистрибьютер бөгөөд “Dongbnag Zenith” төрлийн галын хамгаалалттай тусгай төрөл болон төмөр хаалгануудыг барилгын стандарт, хэрэглэгчдийн тав тух,аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад бүрэн нийцүүлэн Монголын хэрэглэгчдээд таниулж эхлээд байна. Novoferm  Dongbang Inc – ийн хаалганууд нь дээд зэргийн чанар, аюулгүй ажиллагаа, гүйцэтгэлийн хувьд олон улсад ихээхэн нэр хүндтэй, бат бөх ган төмөр бүтээгдэхүүн гэдгээрээ алдартай шинэ төхнологийн үр дүн хэмээгддэг тул бүс нутгийн төдийгүй алс Дорнодод ч өргөнөөр хэрэглэгддэг.”Dongbang Zenith” брэндийн хаалга нь галын хамгаалалтын, тусгай зориулалт гэсэн олон төрөл байдаг тул амины, орон сууц, оффис, эмнэлэг, банк, нийтийн эзэмшлийн барилга байгууламж, техникийн зориулалтаар зэрэг хэрэглээнд тохиромжтой. Энэхүү галын хамгаалалттай тусгай төрлийн хаалгануудыг БНСУ дахь үйлдвэрээс нь албан ёсны эрхтэйгээр шууд импортлон нийлүүлэхийн зэрэгцээ засвар үйлчилгээг үйлдвэрлэгчээс тогтоосон стандартын дагуу мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж байна.

Компаний баримтлах чанар:

Стандарт/чанар/ үнэ цэнэ 

Бидний давуу тал:

Хурдан шуурхай мэргэжлийн үйлчилгээ

Тогтвортой үйл ажиллагаа

Найрсаг хамт олон 


Тоног төхөөрөмж болон материал

Novoferm брэндийн ган хаалга үйлдвэрлэх шугам нь хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат Италийн Salvagnini S4 машиныг хэрэглэсэн тул үйлчлүүлэгчийн хүссэн хэмжээ, өнгө дизайн, хэрэгцээ шаардлагад тохируулан програмчилж шууд үйлдвэрлэх боломжтой. 1978 оноос металл хавтан боловсруулалтын техникийн дэвшил болсон s4 загварын машиныг ашиглаж эхэлсэн. Тус машин нь компьютертэй холбогдсон гидравлик толгой ашиглан дурын загварыг хүссэн хэмжээгээрээ хэв хэрэглэхгүй үйлдвэрлэдэг болохоор материалын зарцуулалт бага, эдийн засгийн хэмнэлт өндөр. Нэн ялангуяа цоолох, хэрчих, нугалах систем нь бүтээгдэхүүн нэг бүрийн нүхний байрлал, хэрчих хэмжээг алдаагүй өндөр нарийвчлалтай боловсруулан өчүүхэн ч өө сэвгүй цэмцгэр бүтээгдэхүүнийг тасралтгүй үйлдвэрлэдэг. Манай хаалга будах шугам нь  Novoferm брэндийн хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат шугам бөгөөд Австрийн TIGER брэндийн хуурай будгаар буддаг тул шаардлагатай өнгө будгийг чанарын өндөр түвшинд гаргадаг. Үндсэн түүхий эд болох Германы Tyssen Krupp компанид үйлдвэрлэгдсэн цайрдсан ган нь маш өндөр чанартай хүний биед элдэв хор нөлөөгүйгээс гадна хуурай будаг бат бэх нэвчин шингээх чадвартай.

Тусгай зориулалтын хаалга үйлдвэрлэгчдийн хувьд Novoferm-ийн галын хаалга (fire steel door) нь олон улсын стандартын өндөр түвшинг хангадаг тул барилгын стандартыг бүрэн хангадаг. Энэ хаалга нь стандарт хүрээ болон галд тэсвэртэй тэлэгч жийрэгтэй бөгөөд төмөр хэрэгсэлүүд нь бүгд галд тэсвэрлэх шаардлагыг хангадаг тул заасан хугацаанд галаас бүрэн хамгаална. Шилэн цонхны хэмжээ, самбарын талбайн 15%-иас хэтрэхгүй буюу хамгийн ихдээ 495 мм-ийн өргөн, 800мм өндөртэй. Шилний зузаан 30-35мм. Төмөр хэрэгслүүдийн захиалгын хувьд гал-тэсвэрлэх шаардлага хангасан бүтээгдэхүүнийг сонгохыг хэрэглэгчдэд санал болгож байна. Хаалганы Герман 3D нугас, ECO брендийн цоож,нугас,бариул болон Солонгосын бүх төрлийн  дижитал цоож , хэрэглэгчдийн хүсэлтээр сонгож болно.

Галаас хамгаалж дулаан тусгаарлах хугацаа: 60-240 минут

Ган листний зузаан: 0.8-1.2 мм

Доторлогоо: Галд тэсвэртэй перлит хавтан

Хаалганы самбарын өнгөлгөө: Хуурай будалт (Голландын AzkoNobel )

Хүрээ рамны листний зузаан: 1.6мм

Нугас: Германы Eco брэндийн  2,5D Pocket Hinge




Компаний бүтээгдэхүүн

Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт

Бүх бүтээгдэхүүнийг харууллаа (1)

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

БГД, 10-р хороолол Гермас төв, 2 давхарт П-35 павьлион

Цахим сувгууд

Lat: 47.911106, Lon: 106.873367 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.