
Wolfin Mongolia
Барилгын үндсэн материал
🌐 https://www.facebook.com/wolfinMongolia/📍 17 тоот, Жим төв, Их тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот Монгол улс
Галын аюулаас маш сайн хамгаална
ФР (FR) = Галыг эсэргүүцэх. ИНОФИН мембран нь галын аюулгүйн өндөр шаардлагыг бүрэн хангадаг. Тухайлбал DIN 4102-7 стандартад заасан гадна үүссэн галаас хамгаалах шаардлагад бүрэн нийцдэг ба EN 13501-5 стандартын дагуу BROOF (t1) ангилалд хамаардаг.
Чанарын үндэс / Basis for quality
ИНОФИН мембран Этилен-Бутил-Акрилэйтийн (Ethylene-Butyl-Acrylate) тусгай найрлагад үндэслэсэн уян полиолефинээс бүрддэг. ВОЛФИН Баутехник компаний бүтээсэн энэхүү синтетик найрлага нь хаймар (каучук) агуул даггүй. Тиймээс энэ мембран полипропуленд үндэслэсэн
бусад ФПО мембрантай харьцуулахад галыг маш бага өдөөдөг. Энэ мембранд агуулагдсан өндөр чанартай гал удаашруулагч галд маш тэсвэртэй байх нөхцлийг байнга хангадаг.
ИНОФИН мембраны давуу талууд:
■ Хэрэглэхэд маш хялбар: Мембраныг гагнахын өмнө түүний гагнах хэсэгт тусгай цэвэрлэгээ хийх шаардлагагүй тул суурилуулалтын хугацаа хэмнэх
■ Мэргэжлийн түвшинд, аюулгүй, температурын өргөн хүрээнд наахад хялбар
■ Дулаан тусгаарлагч үеийн дээр галаас хамгаалах нэмэлт давхаргагүй суурилуулах боломжтой
■ Өндөр чанартай, хүрээлэн буй орчинд аюулгүй гал удаашруулагч агуулдаг
■ Хүйтэн нөхцөлд ч уян чанараа хадгалдаг
■ Битумыг эсэргүүцэх чадвартай
■ Галоген ба уян болгогч нэмэлт бодисгүй