КАМДЕР ХХК logo

КАМДЕР ХХК

Барилга байгууламжийн зураг төсөл

📍 Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26-р хороо, Их Монгол Улсын гудамж 307, Ulaanbaatar, Mongolia

Encanto Centro төсөл нь Улаанбаатар хотын А бүсэд, Сүхбаатарын талбайгаас баруун урагшаа 900м зайд , СБД-ийн 3-р хороо,Аса циркийн чанх урд, Сант сургуулийн баруун талд, нарны зам дагуу 3,5 га газрыг хамран байрласан цогцолбор хотхон. Их хотын түгжрэл хамгийн багатай, төрийн болон хувийн өмчийн томоохон байгууллага, худалдаа, үйлчилгээний төвүүд, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдтэй хамгийн ойр байрлаж байгаагаараа давуу талтай. 

ABOUT PROJECT / Ерөнхий төлөвлөгөө

Дэлхийн жишиг стандартад нийцсэн Encanto Town, Encanto Tower төслийн үргэлжлэл ENCANTO CENTRO  төсөл нь үндсэн 2 үе шатаас бүрдэнэ. 

ENCANTO CENTRO-1 

Дэлхийн no1 YUANDA  брэндийн шилэн фасад бүхий, 25 давхар 4 блок орон зайн оновчтой төлөвлөлттэй 300 орчим айлтай 972 дулаан авто зогсоол мөн нисдэг тэрэгний зогсоол төлөвлөсөн тансаг зэрэглэлийн цогцолбор хотхон.2025 оны 4-р улиралд ашиглалтад орох эхний  хоёр блок нь нийт 135 айлын төлөвлөлттэй. 

ENCANTO CENTRO-2 

ENCANTO SAUNA&SPA ,FITNESS, Хүүхдийн цэцэрлэг болон тансаг зэрэглэлийн 2 блок орон сууц төлөвлөж байгаа. Их хотын бахархал болсон шинэ өнгө, дүр төрхийг цогцлоож, тансаг, тав тухтай, амар амгалан орчинд хором бүрийг аз жаргалтайгаар гэр бүлдээ зориулж ирээдүйдээ сэтгэл тэнүүн амьдрах боломжийг танд болон танай гэр бүлд олгох болно. 

 Суурийн хамгаалалт буюу эргийн бэхэлгээ 

Газар хөдлөлт,үер ус, хөрсний нуралт байгалийн гамшгаас урьдчилан хамгаалахын тулд Олон улсад "Эргийн хамгаалалт" заавал хийж өгдөг. Ингэснээр тухайн барилга болон ойр орчмын барилга байгууламж, зам гэх мэт бүтээн байгуулалтыг хөрсний нуралтаас бүрэн хамгаалдаг. 

Манай төсөлд газрын гүн хэсэгт 14 метр урт төмөр бетон шонгуудыг инженерийн зургийн дагуу байршуулж, бетон цутгаж өгснөөр Олон улсын стандартад нийцсэн " Эргийн хамгаалалтын систем"-ийг бий болгосон. 

Газар хөдлөлтийн даац

Барилгын гол хийц болох төмөр бетон карказыг " Улаанбаатар менежмент ХХК"-ийн ОХУ-аас импортолж буй дөрвөн эгнээ бүхий шураг иржгэртэй A500C маркийн арматур(бетонтой барьцалдах чадвар хамгийн өндөр байдаг) болон Монголын бетон зуурмагийн үйлдвэрлэгч болох "Premium Building Materials" компанийн зуурмагаар дүүргэж цутгасан нь чанарын өндөр түвшинд, газар хөдлөлтийн 8 балл-д тэсвэртэй. 

Хөрсний ус хамгаалалт

"Бүрэн трейд девелопмент" компанийн БНХАУ-аас импортолсон температурын хэлбэлзэлд тэсвэртэй, дээд зэргийн уян сунамхай чанартай B18 шингэн мембраныг түрхэж, дээрээс SS мембраныг нааснаар хөрсний уснаас бүрэн хамгаалагдсан болно.

Аваарын шат/ галын шат

Байгалийн давагдашгүй хүчин зүйл болон онцгой тохиолдолд яаралтай гадагш гарах боломжтой аваарын явган шат, нисдэг тэрэгний зогсоолыг төлөвлөж өгсөн. 

Бороожуулах систем / SPRINKLER SYSTEM 

Авто зогсоолдоо бороожуулах системийг шийдэж өгснөөр галын аюул гарахаас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдсэн. 

ШИЛЭН ФАСАД 

Дэлхийн no1 YUANDA брэндийн хэт их ганжуулаагүй, нарны хэт ягаан туяаг бууруулдаг, дуу чимээ, тоос шороо, гадна орчноос бүрэн тусгаарлах чадвартай битүүмж хамгийн өндөр шилэн фасад.

ЦАХИЛГААН ШАТ / LIFT

Өндөр хурдны зорчигчийн хоёр цахилгаан шат мөн нэмэлтээр тог цахилгаан тасарсан үед ч саадгүй ажиллах нэг нийт 3 өндөр хурдны 18 хүний багтаамжтай цахилгаан шаттай

АГААР ЦЭВЭРШҮҮЛЭХ СИСТЕМ 

Encanto Centro төслийн том давуу талуудын нэг болох айл бүрд зориулагдсан агаар цэвэршүүлэх систем. Агаарын бохирдол өндөр, байгалийн эрс тэс уур амьсгалтай, агаарын чийгшил багатай манай улсад айл болгонд агаар цэвэршүүлэх системийг төлөвөж өгснөөр аль ч улиралд тухайн айл цонхоо онгойлгох шаардлагагүйгээр тоос, шороо, утаа, эвгүй үнэр,бохир агаарыг гадагшлуулж гаднаас цэвэршүүлсэн агаараар сэлгэх боломжтой. 

АВТО ЗОГСООЛ / PARKING

Төслийн хэмжээнд нийт 972 дулаан авто зогсоол төлөвлөж өгсөн.

  • B2 давхарт 352 зогсоол / Айлын зогсоол худалдана.
  • B1 давхарт 303 зогсоол / Айлын зогсоол худалдана. 
  • F1 давхарт 157 зогсоол / Худалдаа үйлчилгээний зогсоол. Төлбөртэй 
  • F2 давхарт 160 зогсоол / Худалдаа үйлчилгээний зогсоол. Төлбөртэй

Encanto Centro нь  их хотын бахархал болсон шинэ өнгө дүр төрхийг цогцлоож, тансаг,тав тухтай, амар амгалан орчинд хором бүрийг аз жаргалтайгаар гэр бүлдээ зориулж, ирээдүйдээ сэтгэл тэнүүн амьдрах боломжийг танд болон танай гэр бүлд олгох болно. 

Экстерьер дизайн нь тансаг, шинэлэг, өвөрмөц байдлыг өөртөө шингээсэн айл бүр байгалийн гэрлийг чөлөөтэй нэвтрүүлэх, нэг нэгнийхээ үзэгдэх орчныг хязгаарлахгүй байхаар төлөвлөгдсөн. Барилгын чанар, хийцлэл, аюулгүй байдал, нэгж талбай бүрийн ашиглалтыг чанарын өндөр түвшинд тооцоолж, архитектурын зураг төслийг Монголын тэргүүлэгч Компани MGL E&C гүйцэтгэсэн болно. 


Компаний бүтээгдэхүүн

Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт

Бүх бүтээгдэхүүнийг харууллаа (1)

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26-р хороо, Их Монгол Улсын гудамж 307, Ulaanbaatar, Mongolia

Цахим сувгууд

Lat: 47.906189, Lon: 106.927589 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.