ХАНТУУЛ ТРЕЙД ХХК logo

ХАНТУУЛ ТРЕЙД ХХК

Лифт, өргөх механизм

ХАНТУУЛ ТРЕЙД ХХК

🌐 https://khantuul.mn/📍 ХУД, 5-р хороо яармаг 18, наадамчдын зам 81

ХАНТУУЛ ТРЕЙД” ХХК нь 1998 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд манай компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь тусгай зориулалтын өргөх машин механизмын худалдаа, эд ангийн үйлдвэрлэл, угсралт, түрээсзасвар үйлчилгээ юм.

ОХУ-ын Урал автомотив, Автокран ИМП/Ивановец/, БНСУ-ын Kanglim, Novas, Hansin, Horyong,  БНХАУ-ын XCMG зэрэг компаниудын монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж тэдний бүтээгдэхүүн болох төрөл бүрийн кран, сагстай өргөгч, сэрээт ачигч, шаттай өргөгч зэргийг үйлдвэрээс нь шууд оруулж ирэн худалдаалж байна. Энэ ажлын хүрээнд доорх брендүүдийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.

- БНХАУ-ын XCMG/бүх төрлийн автокран, манипуляторт кран, өргөгч/, FOTON/Автобус/

- БНСУ-ын KANGLIM/манипуляторт кран/, NOVAS, HANSIN/сагстай өргөгч/, HORYONG/шаттай машин/

- ОХУ-ын Урал автомотив, Ивановец автокран 

Эдгээр брендүүдийн бүтээгдэхүүнийг Монгол улсын зах зээлд худалдаалахаас гадна угсралт суурилуулалт, зарим эд анги болон цахилгаан тоноглолыг үйлдвэрлэн тоноглож, борлуулалтын дараах засвар үйлчилгээ, сэлбэг, техникийн магадлагаа зэрэг иж бүрэн үйлчилгээ үзүүлж байна.  Хөшигтийн хөндий нисэх онгоцны буудал, Оюу толгой гүний уурхайн бүтээн байгуулалт, Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төсөл, Ухаа худаг, Нефть боловсруулах үйлдвэр зэрэг олон улсын хэмжээний томоохон төслүүдэд өргөх механизм түрээслүүлэн амжилттай хамтран ажиллаж байна. 

 Эрхэм зорилго

Бид орчин үеийн стандартад нийцсэн машин механизмыг монголын зах зээлд нэвтрүүлж, чанартай бөгөөд найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхийг зорин ажиллаж байна. Аюулгүй ажиллагаа, чанарыг эрхэмлэн дээдэлж, харилцагч түншүүдтэйгээ урт хугацааны тогтвортой харилцаа бий болгох нь бидний эрхэм зорилго юм.   

Орчин үеийн технологиор бүтээгдсэн төрөл бүрийн өргөх машин механизмыг нийлүүлж, инженер техникийн мэргэшсэн ажилтан сургаж бэлтгэх, цаашдаа монголдоо угсрах засвар үйлчилгээний төв байгуулж, их бүтээн байгуулалтыг хамтдаа бүтээлцэхээр ажиллаж байна.

 

Компаний бүтээгдэхүүн

Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт

Бүх бүтээгдэхүүнийг харууллаа (2)

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

ХУД, 5-р хороо яармаг 18, наадамчдын зам 81

Цахим сувгууд

Lat: 47.875347, Lon: 106.823212 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.