Тайчир ББC ХХК logo

Тайчир ББC ХХК

Барилгын материалын ханган нийлүүлэлт

Сантехникийн бараа материал худалдаа, Импорт

📍 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 68-9

САНТЕХНИКИЙН ТӨРӨЛЖСӨН, БӨӨНИЙ ХУДАЛДАА

Бидний энэхүү эхлүүлсэн бизнес анх 2008 онд 20 тонны чингэлэгийн булангаас эхэлж байсан билээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл бидний эхлүүлсэн ажил өргөжин тэлсээр нийт 6 ажилтан, 2 агуулах худалдаа, 2 худалдаа үйлчилгээний талбайтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Анх эхэлсэн цагаасаа хамтрагч байгууллагууд болон түншүүдийнхээ итгэлийг алдалгүй цаг ямагт хямд үнэ, чанартай бараа материал санал болгож байсан явдал нь биднийг өнөөдрийн зэрэгт хүргэсэн гэж боддог. Тийм учраас биднийг өдийг хүртэл дэмжиж ажиллаж итгэл хүлээлгэсэн түншүүддээ гүнээ талархал илэрхийлэе. Мөн тантай ч гэсэн хамтран ажиллахдаа бид маш таатай байх болно. 

Бидний “Тайчир ББС” ХХК нь анх 2016 онд байгуулагдсан бөгөөд орон сууц болон үйлдвэрлэлийн барилгын сантехник шугам, сүлжээний тасралтгүй үйл ажиллагааг хангах чиглэлээр бүх төрлийн шаардлагатай тоног төхөөрөмж, холбох хэрэгслийг хамгийн жижиг деталиас эхлээд хамгийн чухал гол эд анги хүртэл бүгдийг нэг дор төвлөрүүлэн харилцагчидийнхаа цагийг хэмнэн бүтээмжийг дээшлүүлэхийг зорин ажилладаг.

Биднийг сонгон үйлчлүүлдэг харилцагчидаа манай байгууллагын үнэт зүйл хэмээн үзэж ёс зүйтэй бизнес, найдвартай байдал, найрсаг харилцаа, шуурхай үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн хичээдэг. Улсынхаа бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж буй барилгын компаниуд, эх орондоо нэмүү өртөг шингээж буй үйлдвэрлэгчид, мэргэжлийн угсралтын баг хамт олон, хувиараа бизнес эрхлэгчид та бүхэнтэй урт хугацаанд итгэл найдварай хамтран ажиллахад бид үргэлж нээлттэй байх болно.


БИДНИЙ ЗОРИЛГО:

Чадварлаг боловсон хүчний нөөцийн тусламжтай мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлж харилцагч түнш бүрийг сэтгэл хангалуун байлгахад бидний эрхэм зорилго оршино.


КОМПАНИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Бидний үйл ажиллгааны чиглэл бол худалдаа юм. Бидний борлуулж буй

бараа бүтээгдэхүүнээ үйлчлүүлэгчиддээ ижил тэгш хүртээлтэй байлгахын тулд цаг ямагт нөөцтэй байлгадаг.

Мөн танд шаардлагатай байгаа онцгой зэргийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг хамгийн боломжит үнэ болон хугацаанд захиалгаар нийлүүлж, санал болгох болно. 

Бараа бүтээгдэхүүн: Том оврын хаалт, холбох хэрэгсэл, халаагуур, гэх мэт.

Ажил үйлчилгээ: Сантехник, Цахилгаан, Агааржуулалтын бүх төрлийн угсралт, суурилуулалт


БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН:

Тайчир ББС ХХК нь өнөөдрийн байдлаар доорхи барилгын материалуудыг дотоодын зах зээлд нийлүүлж байгаа ба гадаадын нийт 5 улс орны үйлдвэрлэгчийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.



    - Сантехникийн цэвэр усны чангалдаг PVC шугам, холбох хэрэгсэл

    - Сантехникийн цэвэр усны наадаг PPR шугам, холбох хэрэгсэл

    - Сантехникийн халаалт болон цэвэр усны резвбатай никель холбох хэрэгсэл

    - Сантехникийн шугам сүлжээний бүх төрлийн насос

    - Гүний худгийн насос болон дагалдах хэрэгсэл

    - Сантехникийн бохир усны дотор болон гадна шугам, холбох хэрэгсэл

    - Ган хэвлэмэл панелан радиатор

    - Хөнгөн цагаан секцтэй радиатор

    - Сантехникийн халаалтын бүх төрлийн резьбатай ширмэн холбох хэрэгсэл

    - Сантехникийн халаалтын бүх төрлийн гагнадаг ган хар болон цайран холбох хэрэгсэл

    - Сантехникийн бүх төрлийн багаж хэрэгсэл

    - Ус чийгний хамгаалалттай зэс кабель

    - Дотор монтажны ус чийг, галын хамгаалалттай провод кабель.





 

Компаний бүтээгдэхүүн

Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 68-9

Цахим сувгууд

Lat: 47.933979, Lon: 106.928543 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.