Манай HAUS бренд нь 2017 оноос эхлэн барилгын материалыг Герман, ОХУ, БНХАУ- аас хэрэглэгч та бүхэндээ чанар стандартыг бүрэн хангасан материалыг үйлдвэрлэлийн процессоос эхлэн тээвэрлэгдэн ирэх хүртэл нарийн анхаарч таны гар дээр хүргэж байна.
Үүний зэрэгцээ байгаль орчинд сөрөг нөлөөгүй, дэлхийд тэргүүлэх сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг үйл ажиллагаа, үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, улс эх орныхоо хөгжил, эдийн засагт даацтай хувь нэмэр оруулах томоохон төсөл, хөтөлбөрүүдэд оролцож байна. Бидний зорилго бол Монгол улсын барилгын материалын зах зээлд өөрсдийн брендийг улам бүр таниулан, чанар болон үнийн тэнцвэрийг бий болгож хэрэглэгчийн сэтгэл ханамжийг ямагт нэн тэргүүнд тавьж, түргэн шуурхай, хариуцлагатай хамтран ажиллах явдал юм.
Бидний санал болгож буй бараа бүтээгдэхүүн нь ISO стандартыг бүрэн хангасан олон улсад экспортлогддог, тухайн улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн томоохон үйлдвэрээс нийлүүлдэг. Цаашид цар хүрээгээ улам тэлж, материалын нэр төрлөө нэмэгдүүлэн, нийлүүлэгч болох олон улс орнуудтай хамтын ажиллагаагаа ахисан түвшинд хүргэж тасралтгүй хөгжих болно. Бүх барилгын материал нь албан ёсны тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрт үйлдвэрлэсэн, тохирлын гэрчилгээ, лабораторийн шинжилгээтэй чанарын баталгаатай бүтээгдэхүүн юм.
