SS

STEPPE SOLAR

Бассейн, жакузи

📍 Монгол-Япон анагаах ухааны эмнэлэг

ТАНИЛЦУУЛГА

Степпесолар компани нь "Агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний техник, технологийг нэвтрүүлэх" чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2008 оны 11 сард байгуулагдсан. 2009 оны 1 сард Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн компани болон өргөжсөн. 2009 оноос сэргээгдэх эрчим хүчинд суурилсан халаалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэж, суурилуулдаг дэлхийд алдартай Германы Viessmann Групптэй хамтран ажиллаж, улмаар Viessmann группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болсон. 

2008 он

Шинжлэх ухаан-технологийн Степпесолар компани нь " Агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний технологийг нэвтрүүлэх" зорилгоор 2008 онд байгуулагдсан Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын анхдагчдын нэг юм. 

2009 он 

Сэргээгдэх эрчим хүчинд суурилсан халаалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэж, суурилуулдаг дэлхийд алдартай Германы Viessmann Групптэй хамтран ажиллаж, улмаар Монгол дахь Албан ёсны төлөөлөгч болсон. 2009 оны 05 сард хэрэгжүүлсэн " Эко байшин" төслөөрөө байр, орон сууцыг газрын гүний дулааны халаалтын бие даасан системээр, хэрэглээний халуун усыг нарны вакум коллектороор, гэрэлтүүлгийг нарны цахилгаан хураагууртай хосолмол байдлаар иж бүрэн шийдвэрлэж болно гэдгийг олон нийтэд таниулахыг зорьсон. 

2010 он 

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Сод хүүхдийн цэцэрлэгт газрын гүний дулааны халаалтын бие даасан системийг суурилуулан, хүлээлгэн өгсөн. Энэхүү халаалтын систем нь 13 дахь жилдээ амжилттай ажиллаж байгаа бөгөөд жилд хэрэглэдэг нүүрсний зардлыг 88%-р бууруулсан. Ингэснээр агаарт цацагдах хүлэмжийн хийн хэмжээ жилд 93,3%-р 195,5 тн-р буурсан.

2011 он 

Монголд анх удаа Гачуурт тосгонд аминий орон сууцны дулаахан хангамжинд газрын гүний дулаан, нарны дулааны коллектор ашиглан Эко-Хаусын төсөл хэрэгжүүлэв. Мөн аваарын горимд дотор гэрэлтүүлэг, халаалт, халуун усны системийн эргэлтийн насосуудыг ажиллуулах нарны зай хураагуур бүхий систем тус тус угсарч суурилуулсан болно. 

2012 он 

-Барилга Экспо 2012" Олон улсын үзэсгэлэн яармагийн " Шилдэг шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгч компани" шагнал.

2017 он

2017 онд "Ачит Ихт" ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах салбар үйлдвэрийн захиргааны өргөтгөлийн барилгад дулаан хангамжийн иж бүрэн тооцоо судалгаа хийж, дулааны алдагдлыг бууруулсны дараа 120 метрийн гүнтэй нийт 8 цооног өрөмдөж 28,4кВт, 9,4кВт-ын хүчин чадалтай 2 ширхэг газрын гүний хөрс- ус төрлийн дулааны насос болон нарны вакум коллектор бүхий хосолсон халаалтын систем суурилуулсан. 

2018 он

"Ачит Ихт" ХХК-ийн Хаантауэр барилгад байрлах оффисын талбайн дотор засал, тохижилт болон инженер шугам сүлжээний бүх зураг төсөл, угсралт суурилуулалтын ажил дээр төслийн менежментийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Цахилгаан автоматжуулалт, холбоо дохиолол, халаалт агаар сэлгэлт, хөргөлтийн системүүд дээр орчин үеийн дэвшилтэд технологийн тоног төхөөрөмжүүдийг ашигласан ухаалан оффисын байрыг ашиглалтад оруулсан.

2019 он

"Талын метал нунтаг" ХХК-ийн үйлдвэрийн барилгад дулаан хангамжийн болон байгалийн гэрэлтүүлгийн иж бүрэн тооцоо судалгаа хийсэн. Мөн үйлдвэрийн болон оффисын барилгын гадна, дотор дулаан хангамж, агааржуулалт, цэвэр бохир усны системийн угсралт суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. 

2021 он

"Степпе Арена" буюу Монголын анхны битүү мөсөн ордны барилгын дотор дулаан болон цэвэр бохир усны ситемийг хийж гүйцэтгэсэн. Мөн 69 кВт-н төвийн сүлжээтэй холбогдон ажиллах нарны цахилгаан үүсгүүр болон мөсөн талбайг хөлдөөх шугам сүлжээ болон тоног төхөөрөмжий угсралт суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. 

2022 он

Монголд анхны зэс нунтаг боловсруулах үйлдвэр болох " Талийн Метал Нунтаг" ХХК-г ашиглалтад оруулав. Тус компани нь Лондонгийн Металлын Биржийн гишүүн бөгөөд Ачит Ихт ХК-ийн үйлдвэрлэдэг катодын зэсийг усаар атомжуулах аргаар атомжуулан өндөр чанар бүхий нунтаг зэс болон зэс хайлш үйлдвэрлэдэг. 

2023 он

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах " Ачит Ихт" ХХК-ийн үйлдвэрийн технологийн зам дагуу Моно Кристал төрлийн, СЕ болон RoHS стандартыг хангасан нарны цахилгаан үүсгүүртэй гэрэлтүүлэгчийг суурилуулан ашиглалтад оруулав. 

Компаний бүтээгдэхүүн

Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

Монгол-Япон анагаах ухааны эмнэлэг

Цахим сувгууд

Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.