БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА: “Ихэр сайт солюшн” ХХК нь 2021 оны 1 сард байгуулагдсан бөгөөд “Харилцаа Холбооны Зохицуулах Хороо” –ны Тусгай Зөвшөөрөл “Б” ангилал:
МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ, ДЭД БҮТЦИЙН СУУРИЛУУЛАЛТ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ. Үүнд:
- ЦАМХАГ, ТҮҮН ДЭЭРХ ХОЛБООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ УГСРАЛТ СУУРИЛУУЛАЛТ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ
- ГАДНА ХОЛБООНЫ КАБЕЛЬ ШУГАМЫН УГСРАЛТ ХИЙХ эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай байгууллага нь Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт холбооны дэд бүтцийн станц шинээр барьж ашиглалтад оруулах, сайтын сүлжээний өргөтгөл сайжруулалт, тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, засвар үйлчилгээ хийх, шинэ сүлжээний хайгуул хийх, шилэн кабель, ЦЭХ болон СЭХ-ийн ажлуудыг харилцагч байгууллагын захиалгын дагуу амжилттай хийж гүйцэтгэсээр байна.
Хүний нөөцийн хувьд мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай ур чадвартай, зөв хандлагатай ажилтнуудаар багаа бүрдүүлсэн. Үндсэн болон гэрээт ажилтан нийт 20, үүнээс инженер техникийн 4 баг буюу 16 ажилтны бүрэлдэхүүнтэй ажилладаг. Цаашид ажлын захиалга нэмэгдвэл хүний нөөцийг мөн нэмэгдүүлэн ажиллах боломжтой.
2021 оноос хойш Юнител ХХК, Мобинет ХХК, 2022 оноос Жимобайл ХХК, 2023 оноос Эм-Си-Эс Группийн компаниудтай туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллаж байгаагаа дурьдахад таатай байна.
Компанийн эрхэм зорилго
Мэдээлэл харилцаа холбооны стандарт шаардлагыг чандлан баримталж захиалагч хэрэглэгчдийн хэрэгцээнд үндэслэн сайтын тоног төхөөрөмжийн чанарын сайжруулалтыг шинэ техник технологид тулгуурлан мэргэжлийн түвшинд гүйцэтгэж салбарын хөгжилд хувь нэмэр оруулахад оршино.
Компанийн алсын хараа
Монгол улсын бүх аймаг сумын цэгт шаардлагатай сүлжээг түгээж дэвшилтэт технологийн хөгжингүй хурдаар мэдлэг чадварт суурилсан салбартаа жишиг тогтоогч компани болно.
Компанийн үнэт зүйлс
Мэдлэг туршлага, мэргэжлийн баг хамт олон, аюулгүй ажиллагаа, чанартай гүйцэтгэл, өндөр хариуцлага, харилцагч байгууллагууд
