ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ “СЕЙФ АРМАТУР” ХХК
Товч танилцуулга
Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний СЕЙФ АРМАТУР ХХК нь Монгол Улсын барилгын салбарт орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт, инновоци нэвтэрсэн технилогоор Мяндас полимер арматур үйлдвэрлэх зорилгоор 2018 онд байгуулагдсан.
“Сейф Арматур” ХХК нь “Сейф Трэк” ХХК-ийн охин компани нь нэг удирдлагатай харилцан хамаарал бүхий байгуулагууд юм.
Полимерийн технилогийг 1965 онд Канад улсын Kevlar Du Point Co.,Ltd боловсруулан, аж үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлсэн гайхамшигт материалыг үндэслэн Мяндас полимер арматурыг үйлдвэрлэж байна.
Монгол Улсын барилгын арматурын хэрэгцээ нь импортоос шууд хамааралтай байдаг нь Мяндас полимер арматур үйлдвэрлэх үндэслэл болсон юм.
“СЕЙФ АРМАТУР” ХХК 2018 онд мяндас полимер арматур үйлдвэрлэгч ОХУ-н Петролуем Трейдинг ХХК-ийн Монгол дахь бизнесийн албан ёсны түнш, худалдааны дисьтрибютерээр ажиллаж байсан.
Канад улсад үүссэн технилогоор, ОХУ-н мяндас полимер арматурын тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэж байна.
Одоогоор 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж, цаашид өргөжин тэлж, барилгын салбарын үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулах, барилга, байгууламж, амины орон сууцны өртгийг буурлуулахаар шамдан ажиллаж байна. Жилд 12 сая орчим метр мяндас полимер арматур буюу металл арматураар дүйцүүлэхэд 10.000тн арматур үйлдвэрлэх хүчин чадалтай. Базальт арматур үйлдвэрлэж, зах зээл нийлүүлэхээс гадна ойрын хугацаанд тор, сетка үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
БИДНИЙ УРИА : “ДЭВШИЛТЭД ТЕХНИЛОГИ, ТАНЫ ХЭМНЭЛТ”
Компаний алсын хараа: Химийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, полимер бүтээгдэхүүний технилогоор тэргүүлж, олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
Эрхэм зорилго: Шинжлэх ухааны дэвшилтэт технилогиор, байгаль экологи,үйлдвэрлэлд хор хөнөөлгүй барилгын материал үйлдвэрлэх
Үнэт зүйлс: Хүнээ хөгжүүлж, шинэ технилоги нэвтрүүлэх



