“Рендер Трейд” ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдсан ба 6 дахь жилдээ барилгын материал худалдаа чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд бид дэлхийн зах зээлд тэргүүлэгч Австри улсын “FunderMax”, Австри улсын “Kronospan”, ХБНГУ-ын “Häfele”,Нидерланд улсын “Parthos”, Швейцарь улсын “Swisspearl” , Акустик инженерийн шийдлийн “Acoustic Group” , БНХАУ-ын “Maratti” зэрэг брэндүүдийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болж, бүтээгдэхүүн үйлчилгээг нь хүргэн ажиллаж байна.
“FunderMax” брэндийн интерьер, экстерьерийн хавтангууд нь -80 + 180 градуст тэсвэртэй, гал болон ус чийгт тэсвэртэй, 212 гаруй өнгөний сонголттой, олон төрлийн гадаргуу ба зузааны сонголттой ЭКО бүтээгдэхүүн юм. Орон сууц, олон нийтийн газар болон амины орон сууцанд нэн тохиромжтой байдаг ба хүний биед хор нөлөөгүй тул ямар ч нөхцөлд аюулгүй, таатай уур амьсгалыг бүрдүүлдэг.
Австрийн “Kronospan” ламинат шал нь Е1 стандартын нян бактери тогтдоггүй гадаргуутай ба цав зураас болон усанд тэсвэртэй, угсарч суурилуулах, цэвэрлэхэд хялбар зэрэг олон давуу талуудтай. Иймд айл гэр, эмнэлэг, лаборатори болон хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн үйлчилгээний газарт ашиглахад нэн тохиромжтой.
“Häfele” брэнд нь 1923 онд байгуулагдсанаас хойш дэлхийн 80 гаруй оронд тавилга болон архитектурын бүх төрлийн тоноглолыг худалдаалж, ухаалаг системийн шийдлийг санал болгодог.
Эдгээр бүтээгдэхүүн нь урт хугацааны эдэлгээ даахаас гадна найдвартай бат бөх чанарыг амладаг ба хэрэглэхэд илүү хялбар, тав тухтай байдгаараа давуу талтай байдаг.
“Parthos” брэндийн хөдөлгөөнт дуу тусгаарлагч ханын систем нь орон зайг тусгаарлах, нэгтгэх зэрэг олон шийдлээр ашиглах боломжийг бүрдүүлдэг. Хүссэн өнгө үзэмжээр хийхээс гадна 15метр хүртэл өндөр таазанд хийж болно. Дуу тусгаарлалт нь 40-58 децибел ба галд тэсвэртэй тул олон нийтийн газар, том хэмжээний заал, хурлын танхим, сургуулийн заал, оффис болон зочид буудал зэрэгт нэн тохиромжтой бүтээгдэхүүн юм.
“Swisspearl” брэндийн файбер цемент хавтангууд нь өнгө гадаргууны өргөн сонголттой төдийгүй маш бага энерги зарцуулалттай үйлдвэрлэгддэг, байгаль орчинд 100% ээлтэй бүтээгдэхүүн юм. Swisspearl брэндийн файбер цемент хавтангууд нь дулаан алдалт болон чийг, гал, дуу чимээнээс тусгаарлах олон улсын стандарт шаардлагыг бүрэн хангасан байдгаас гадна удаан хугацааны хамгаалалт, тав тух, хэмнэлтийг хэрэглэгчдэдээ олгодог.
“Acoustic Group” нь тав тухтай акустик орчин бүрдүүлэх зориулалттай материал худалдаалахаас гадна дуу тусгаарлах, дуу шингээх болон вибрац багасгах зориулалттай мэргэжлийн акустик шийдлийг санал болгодог инженерийн компани юм.
“Maratti” нь БНХАУ-ын Шанхай хотод 2006 онд үүсгэн байгуулагдсан оффис тавилгын брэнд юм. Байгуулагдсан цагаасаа хойш бүтээгдэхүүний дизайн хэв маягийн хөгжүүлэлтэд онцгой анхаарч, тасралтгүй судалгаа хийсний үр дүнд интерьерийн салбар дахь тренд дизайн бүхий ухаалаг тоноглол, эргономик стандартад нийцсэн тавилгуудыг зах зээлд нийлүүлсээр ирсэн.
