HUE PAINT KOREA logo

HUE PAINT KOREA

Барилгын үндсэн материал

Mandora LLC

🌐 www.mandora.mn📍 Sukhbaatar duureg 9r khoroo 301

Компанийн танилцуулга

 МАНДОРА ХХК нь 2019 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд бизнес консалтинг, бизнес аялал, баталгаат орчуулгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 

БНСУ-ын барилга, худалдаа, хууль гээд салбар бүрийн 20 гаруй экспертүүдтэй хамтран ажилладаг. Мандора ХХК нь БНСУ ын бизнес эрхлэгчдийг Монголын бизнес эрхлэгчидтэй холбох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2 улсын бизнес эрхлэгчдийн уулзалт, арга хэмжээ зохион байгуулах, онлайн болон офлайн орчуулга, бизнес аялалыг зохион байгуулан Монгол Солонгосын бизнес соёлын гүүр болон ажиллаж байна. 

 Монголын аж ахуйн нэгжүүд маш сайн бизнес хамтрагчтай болж одоо байгаагаасаа илүү хөгжин дэвшиж, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, олон улсын жишигт ажиллах боломжтой болж хөгжихөд туслах нь  бидний эрхэм зорилго билээ. 

2 талын win-win харилцааг чухалчилж аль нэг талыг дөвийлгөн дэмжих бус харилцан ашигтай, үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бид тусалж байна. 

Бид хоёр талын бизнесийн харилцааг макро түвшинд бус илүү микро түвшинд бодит хөрсөн дээр илүү ойртуулж хүргэхийг зорин ажиллаж байгаа бөгөөд одоогоор  Монгол болон Солонгосын 20 гаруй аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу шаардлагатай мэдээ мэдээллийг судлах, орчуулах, онлайн болон офлайн уулзалт болон бизнес аялал зохион байгуулах,  үзэсгэлэн худалдаанд орох бизнес түншийг холбох ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Бид өөрсдийн www.mujige.mn сайтаар дамжуулан 2 орны бизнес соёлын мэдээ мэдээлэл, БНСУ ын бизнес эрхлэгчдийн мэдээ мэдээллийг хүргэж байна.

 

Мөн бид Монголын мэргэшсэн орчуулагчдын хөгжлийн холбооны албан ёсны гишүүн бөгөөд бүх төрлийн салбарын аман болон бичгийн мэргэжлийн орчуулгын үйлчилгээг Монгол-Солонгос, Солонгос-Монгол хэлэнд чанарын өндөр түвшинд найдвартай хариуцлагатай хийж гүйцэтгэж байна. БНСУ -д их дээд сургууль төгссөн салбар бүрээр мэргэшсэн үндсэн болон гэрээт нийт 35 мэргэжлийн орчуулагчдийн баг хамт олонтой. Одоогоор бид  50 иад аж ахуйн нэгж болон хувь хүний 4000 орчим том жижиг төслийн орчуулгын ажлыг хийж гүйцэтгээд байгаа бөгөөд хэрэгчлэгчийн итгэлтэй түнш нь байсаар байна. Нийт харилцагчдын 60 аад хувь нь тогтмол үйлчлүүлэгч болон байнгын харилцаа холбоотой байдагт баяртай байдаг. Бид чанар хариуцлагыг илүү эрхэмлэн ажилладаг бөгөөд БНСУ ын Элчин сайдын яам, Котра, Койка, Миреко, Samsung, Boomi,  зэрэг төрийн болон хувийн хэвшлийн томоохон байгууллагуудтай хамтран ажилласан бөгөөд цаашид Солонгос хэлний орчуулгын салбарт манлайлагч болохыг зорин ажиллаж байна. 

Манай компаний орчуулагчдын баг хамт олон Монголын хөдөлмөрийн хууль, Уул уурхайн биржийн тухай хуулийг орчуулан эмхэтгэж ном болгон гаргасан бөгөөд  Renecell, Cellflex, DXN, Limborg Waffle зэрэг байгууллагуудын Монголын зах зээлд нэвтрэх үед орчуулгын хамтрагчаар ажилласан билээ. 

Цаашид бид Монгол Солонгосын бизнес соёлын гүүр болон өөрсдийн Монгол, Солонгосын экспертүүд, мэргэжлийн орчуулагчдын баг хамт олны тусламжтайгаар  гадаад харилцааны салбарт цаашлаад хоёр улсын бизнес, соёлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлж экпорт импортын цонх болон ажиллахыг зорьж байна. 



Манай хаяг: 

МАНДОРА ХХК 

Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9-р хороо

Их тойруу-70 , Хүдэрмөнх офисс 301 тоот 

www.mandora.mn 

Утас: 7011-2358, 94117091

Имэйл: info@mandora.mn 







Компаний бүтээгдэхүүн

Тухайн компанид хамааралтай бүтээгдэхүүний жагсаалт

Бүх бүтээгдэхүүнийг харууллаа (3)

Холбоо барих

Бидэнтэй холбогдож, таны санал бодлоо хуваалцана уу

Утас

Имэйл

Хаяг

Sukhbaatar duureg 9r khoroo 301

Цахим сувгууд

Lat: 47.931549, Lon: 106.907654 OpenStreetMap дээр нээх
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.