Дулаан тусгаарлах системийн бэхэлгээний тор /Atlas сеткан тор/
🕒 2024-02-22 03:09
₮ 100
Үндсэн зураг
Барилгын материал
Байршил оруулаагүй
808
937 хоногийн өмнө
Полистирол болон хөвөн хавтан аль алинд нь хэргэлж болох ба цавууны тусламжтайгаар дулаан тусгаарлах системд хийнэ.
Дулаан тусгаарлах системийн бүрэлдэхүүн хэсэг
- Европын (ETA) болон дотоодын (AT) техникийн зөвшөөрлийг авсан нийлмэл дулаан тусгаарлагч системийн элемент юм.
Дулаан тусгарлах хавтанг бэхлэх зориулалттай наалдамхай зуурмагийг зохих ёсоор түрхэж хавтанг байрлуулан тодорхой хугацааны дараа нэмэлт механик бэхэлгээг /хадаас/ хийсний дараа (дунджаар 3 хоногийн дараа) тор татах ажлыг эхлүүлж болно.
Дулаан тусгаарлах хавтан дээр цавууг жигдхэн тарааж түрхээд торыг босоо чиглэлд /дээрээс доошоо/ байрлуулна.
Торыг жигдхэн дарж цавууны зузааны хагасаас илүү гүнд оруулах хэрэгтэй. /цавууны зузаан 3мм орчим байна/ Өөрөөр хэлбэл тор нь гадаргуутай шууд хүрэлцэхгүй байна гэсэн үг.
Торон туузыг цавуунд живүүлсэний дараа цавууг гөлгөр төмөр тэгшлэгчээр сайтар татан тэгшилнэ. Торон туузыг 10см өргөн босоо давхцалтайгаар зөрүүлж тасралтгүй явуулна. Торны давхцал нь тусгаарлагч хавтангийн холболттой давхцахгүй байх ёстой.
Одоогоор холбоотой мэдээлэл олдсонгүй.