Тайвек- ус тусгаарлах материал

🕒 2023-04-12 06:50

Тайвек- ус тусгаарлах материал

Үндсэн зураг

Барилгын материал

Байршил оруулаагүй

1,613

1207 хоногийн өмнө

Дэлгэрэнгүй тайлбар

Tуvек® ус тусгаарлах плёнк - оновчтой дулаан тусгаарлагч материал болон AirGuard® уур тусгаарлах плёнкноос бүрдсэн орчин үеийн дулааны хэмнэлттэй систем нь таны байшингийн ая тухтай микроклимат, таатай уур амьсгалыг бүрдүүлэхийн зэрэгцээ өрөө тасалгааны дулаан алдагдлыг бууруулна. Дулаан тусгаарлагч материал 5%-ийн чийг авсан тохиолдолд л дулаан тусгаарлах шинж чанар нь хоёр дахин буурдаг учир, дулаан тусгаарлагч материал хуурай байх нөхцөлд л дулааны хэмнэлттэй систем үйлчилнэ. Туvек® болон AirGuard® плёнкууд дулаан тусгаарлагч материалыг ус чийгнээс хамгаалдаг.

  • Туvек® плёнкууд дээврийн дулаан тусгаарлагч материалыг дээврийн хучилтын завсраар гойжих ус болон дээврийн амьсгалын зайнд үүсч конденсациас хамгаалдаг.
  • Туvек® плёнкны уур нэвчүүлэх чанар нь ямарч улирлын агаарын хэмийн өөрчлөлтийн нөлөөгөөр чийг авсан дулаан тусгаарлагч материалд хатах боломжийг олгодог.Дээврийг зөв угсарсан тохиолдолд дээвэр мөстдөггүй.      
  • Туvек® ус болон салхинаас хамгаалах плёнкыг та байшингийнхаа фасаданд хэрэглэснээр дулаан тусгаарлагч материал салхинд элэгдэн, дулаан хадгалах чанараа алдахаас сэргийлдэг.
  • Туvек® плёнк хэрэглэсэн агааржуулалт бүхий фасадтай байшинг олон жилийн турш будах шаардлагагүй Туvек® болон AirGuard® плёнкуудаар дулаан тусгаарлагч материалыг хамгаалснаар өрөө тасалгаануудын халаалт болон агаар сэлгэлтэнд зарцуулагдах зардалыг хэмнэх боломжтой.
  • Туvек® болон AirGuard®  плёнкуудын тусламжтайгаар дулаан тусгаарлагч материал чийг авахаас хамгаалагдан, хана, дээврийн нуруу болон сараалж мод хөлдөж, ялзралд орохоос сэргийлж, өрөө тасалгаануудын дотор засалд хөгц үүсч, гэмтэж сүйдэхээс сэргийлнэ. AirGuard® амьсгалдаг уур тусгаарлагч плёнк нь дулаан тусгаарлагч материалыг өрөө тасалгаануудаас үүсэх чийгнээс хамгаалж, “хүлэмжийн нөлөө” үүсэх нөхцөлийг хаадаг.

Хэмжээ: 1,5м х 50м = 75 м2


Холбоотой мэдээллүүд

Одоогоор холбоотой мэдээлэл олдсонгүй.

Амаацай ХХК
🌐 www.facebook.com/amaatsaillc
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.