ЕВРОБЛОК

🕒 2019-11-05 21:04

ЕВРОБЛОК

Үндсэн зураг

Барилгын материал

Байршил оруулаагүй

16,839

2460 хоногийн өмнө

Дэлгэрэнгүй тайлбар


“Евроблок”-ийн давуу талууд 
 
Хувийн жин: Барилгын дүүргэгч бусад материалтай Евроблокийг харьцуулахад түүний жин нь ойролцоогоор 50% хөнгөн байдаг. Энэ нь барилгын даацыг багасгаж суурийн зардлыг бууруулан хөрөнгө оруулалтыг хэмнэснээр барилгын 1 м.кв талбайн үнийг бууруулах боломжийг танд олгоно.
Хэмжээний өргөн сонголт: “Евроблок” нь стандарт хэмжээтэй байхаас гадна Захиалагчийн хүсэлтээр дурын хэмжээгээр үйлдвэрлэж болно. Цаашид арматуртай хучилтын хавтан, цонх, хаалганы ялуу үйлдвэрлэх боломжтой.
Дулаан хадгалалт: “Евроблок”-ийн дулаан дамжуулалт-λ=0,09-0,13 Вт/м°С, учир дулаан хадгалах чанар сайн. Тухайлбал Тоосгоноос 3-5 дахин дулаан учир халаалт, хөргөлтийн зардлыг хэмнэнэ. Монгол орны нөхцөлд (–40 +40˚-ийн хэмд) “Евроблок”-ийн 50 см-ын зузаантай хана нь нэмэлт дулаалгын материал хэрэглэхгүйгээр дулаан хадгалах үзүүлэлтийг бүрэн хангана.
Бат бэх чанар: Евроблок нь  400-500кг/м³3 нягттай учраас ердийн бетоноос 5 дахин хөнгөн ба 600 x 500 x 250мм хэмжээтэй стандарт блок нь 100 тн ачаа даах чадвартай.
Зүсэлтийн нарийвчлал: “Евроблок” нь угсрахад хялбар, өөгүй тэгш хэмжээсийг барих боломжийг бүрдүүлсэн ба урт, өргөн, өндрийн хэмжээнд хүлцэх алдаа нь 1,5 мм-ээс ихгүй байна.
Дуу чимээний тусгаарлалт: “Евроблок”-ийн вакуумжсан хийт бөмбөлөгт бүтэц нь дуу чимээг маш сайн тусгаарлаж өгдөг. (Rw=40-50 dB)
Галд тэсвэртэй: “Евроблок” нь 100% байгалийн эрдэст материалаас бүрдсэн ба шатдаггүй, галыг дэмждэггүй, ингэснээр барилгын бусад хэсэгт гал тархахаас хамгаалах чадвартай.
Бүтээгдэхүүний чанар тогтвортой: Материалын орц найрлага, технологийн шугам, дамжлага нь бүрэн автоматчилагдсан үйлдвэрлэл учраас хүнээс хамааралтай аливаа хүчин зүйлийг арилгаж чадсан.
Ус, чийгэнд тэсвэртэй: “Евроблок”-ийн найрлагад нь усанд үл уусах эрдсүүд ордог . Иймд чийгийг өөртөө тогтоодоггүй ба гадагшлуулдаг.
Хорхой шавьжид идэгдэхгүй: “Евроблок” нь ямар нэгэн химийн процессод идэгдэж ялзрал явагдахгүй ба хорхой, шавьж болон мэрэгч амьтад үүрлэхгүй .
Ажлын бүтээмж өндөр: Жин болон хэмжээний харьцаа, гар бариул зэрэг нь   барилгын ажилд нэн  тохиромжтойгоос гадна өрлөгийн ажлын хугацааг 4 дахин бууруулна.  Евроблокт хадаас хадах мөн тастаж, хөрөөдөх, дурын хэлбэр гарган  механик боловсруулалт хийх боломжтой ба мэргэжлийн өрлөгчин шаардагдахгүйгээр 1 м²2 ханыг 1 хүн 15-20 минутад өрнө.
Эко бүтээгдэхүүн: Бүтээгдэхүүний найрлагад химийн ямар нэгэн хортой нэгдэл агуулаагүй учраас хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөөгүй.
-10°C -25°C хүртэл өрлөг хийх боломж: Цементэн зуурмаг ашиглахгүй тусгай зориулалтын цавуу хэрэглэх ба Монгол орны цаг уурын нөхцөлд -10°С -25°C хүртэл өрлөгийн ажил хийх боломжтой.

Холбоотой мэдээллүүд

Одоогоор холбоотой мэдээлэл олдсонгүй.

Монголын Алт (МАК) ХХК
🌐 www.mak.mn
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.