Барилгын салбарын 100 жилийн ойгоор хоёр Хөдөлмөрийн баатар шинээр төрлөө

Author avatar Болор Даваа
2026.09.04
Барилгын салбарын 100 жилийн ойгоор хоёр Хөдөлмөрийн баатар шинээр төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордонд нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Түүхт 100 жилийн ойн босгон дээр Монгол Улсын барилга, бүтээн байгуулалтын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс орны дэд бүтэц, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хоёр эрхэмд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв.

Барилгын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс орны бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Мятавын Могойтор, Баатарын Жүгдэр нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж,  “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.

  • М.Могойтор нь боловсрол, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээ, орон сууцны чиглэлээрх олон зуун барилга байгууламжийн бүтээн байгуулалтыг нэгдсэн удирдлагаар хангаж, ашиглалтад оруулсан төдийгүй орон нутгийн барилгын үйлдвэрлэлийн бааз суурийг бэхжүүлэх, инженер, техникийн ажилтан бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.
  • Харин Б.Жүгдэр нь барилгын салбарын хөгжилд олон жил үр бүтээлтэй ажиллаж, орон сууц, сургууль, цэцэрлэг, соёлын зориулалттай олон зуун барилга байгууламжийн бүтээн байгуулалтыг удирдан зохион байгуулсан, улс орныг барилгажуулах үйлсэд оруулсан жинтэй хувь нэмэр, гарамгай амжилтыг нь үнэлж Хөдөлмөрийн баатар цол хүртээв.

Мөн барилга, хот байгуулалт, зураг төсөл, гүйцэтгэлийн чиглэлээр мэдлэг чадвараа зориулан ажиллаж буй архитекторууд, зөвлөх инженерүүд, мастер багш нар болон төрийн захиргааны ажилтнуудыг дараах төрийн дээд одон, медалиар шагналаа.

Монгол Улсын Гавьяат барилгачин цолоор 

  • Шаравын Төрбат “АКСИОМ констракшн” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер
  • Сүрэнжавын Пүрэв “Гангар групп”-ийн ерөнхийлөгч
  • Сахабылын Мадетхан “Көшелик” ХХК-ийн зөвлөх инженер
  • Намсрайн Батжаргал “ОДТОБ” ХХК-ийн сантехникийн инженер
  • Дагвын Гүньбазар “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХК-ийн зөвлөх инженер, Монгол Улсын зөвлөх инженер
  • Хөхийн Оюунчимэг “Сант номун” ХХК-ийн зургийн ерөнхий инженер
  • Доржийн Энхтүвшин “Эн Си Ди прекон” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер
  • Цэндийн Ганхүрэл “Түшиг багана” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер
  • Чогсомын Батзориг “Цант Буянт констракшн” ХХК-ийн захирал
  • Анандын Батсайхан “Сойл Трейд” ХХК-ийн ерөнхий захирал
  • Равдангийн Дамбий “Олно” ХХК-ийн техникийн менежер, Монгол Улсын зөвлөх инженер
  • Тогооборын Базардар “Мандал шилтгээн” ХХК-ийн зөвлөх инженер, Монгол Улсын зөвлөх инженер
  • Сандагийн Тулга “Аркон” ХХК-ийн зөвлөх архитектор
  • Цэрэлийн Мэндбаяр “ББСМО” ХХК-ийн зөвлөх архитектор, Монгол Улсын зөвлөх архитектор
  • Нятжавын Даваажав “Хурд групп” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны дарга, Монгол Улсын зөвлөх инженер
  • Ундрахын Ёндон Нийслэлийн хяналт шалгалтын газрын ахмад ажилтан, “Тулга констракшн” ХХК-ийн зөвлөх инженер, Монгол Улсын зөвлөх инженер
  • Балхүүгийн Ганзориг “Нийслэл өргөө” ХК-ийн ерөнхий захирал, “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын үүсгэн байгуулагч
  • Ядамсүрэнгийн Дашдорж “Эл Си Би” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер
  • Дондогдоржийн Нямаа “Есөнталст-Оргил констракшн” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер
  • Лхагвасүрэнгийн Болдсайхан “Нью сувагт констракшн” ХХК-ийн ерөнхий инженер, Монгол Улсын зөвлөх инженер
  • Сэнгэжавын Алтангэрэл “Голден лайт групп” ХХК-ийн захирал

Сүхбаатарын одонгоор

  • Бэгзжавын Мөнхбаатар Барилга, хот байгуулалтын сайд асан, ЮНЕСКО-гийн Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

  • Зунайн Нэрмөнх “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын инженер
  • Цэдэн-Ишийн Төгсжаргал “ББСМО” ХХК-ийн зөвлөх инженер, Монгол Улсын зөвлөх инженер
  • Бямбацэрэнгийн Чанцалдулам “Жигүүр гранд групп” ХХК-ийн заслын мастер багш
  • Чимэдцэрэнгийн Дарханбаатар “Монкон групп” ХХК-ийн ерөнхий захирал
  • Пүрэвжавын Эрдэнэхүү “Аж богд Моунтэйн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга
  • Ишийн Батням Барилгын салбарын ахмад ажилтан
  • Зундуйн Туул “БТРБ” ХХК-ийн зөвлөх инженер
  • Түдэвийн Энхтуул “Твинхаус констракшн” ХХК-ийн зөвлөх
  • Одсэрийн Жаргалсайхан “Баганат өргөө” ХХК-ийн Хангамжийн албаны дарга

Алтан гадас одонгоор

  • Жүүжингийн Уранчимэг “Тэргүүн чансаа” ХХК-ийн дотоод засал чимэглэлчин
  • Зүмүүгийн Жаргалсайхан “Бусана” ХХК-ийн захирал
  • Амгаланбаатарын Отгонбаяр “Могсу” ХХК-ийн мужаан
  • Эрдэнэбаатарын Цогтбат “Таван Богд Холдингс” ХХК-ийн барилгын төслийн албаны дарга
  • Дамирангийн Бүтэмж “Тоонот элеватор” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
  • Даваажавын Бямбацэрэн “Тэргүүн чансаа” ХХК-ийн сантехникийн слесарь
  • Бат-Очирын Сүнжидмаа “ББСМО” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер
  • Борчулууны Чулуунцэцэг “Хатанбаатар” ХХК-ийн ерөнхий инженер
  • Нансалын Энхтайван “Хөх Бүрдний Эх” ХХК-ийн захирал
  • Ганбатын Баярцэцэг “Монтед констракшн” ХХК-ийн цахилгааны инженер
  • Балгансүрэнгийн Гандолгор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газрын ахлах шинжээч
  • Мөнхсаруулын Энхбаатар “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын гүйцэтгэх захирал

Хөдөлмөрийн хүндэт медалиар

  • Баясгалангийн Хашчимэг Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга
  • Дамдинсүрэнгийн Сүх “Хурд групп” ХХК-ийн хяналтын инженер
  • Мөнх-Очирын Болорцэцэг “Макс өргөө” ХХК-ийн дулаан, сантехникийн инженер
  • Пүрэ-Ойдовын Очирдаваа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хот, суурин, ариутгах татуургын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч
  • Жагаагийн Бэхбат “БҮТИ” ХХК-ийн Материал хангамжийн албаны дарга
  • Баярсайханы Энхчимэг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хот дахин төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  • Өлзийбаярын Мөнхбаяр “Собт трейд” ХХК-ийн ерөнхий инженер
  • Жаргалсайханы Батболд Барилгын хөгжлийн төвийн Хот төлөвлөлт, бүс нутаг суурьшлын хөгжлийн газрын дарга

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ, барилгын салбарын 100 жилийн түүх бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүтээн байгуулалтыг бодитоор цогцлоосон түүхэн замнал болохыг онцолсон юм. Салбарын үе үеийн ажилчид, инженер, архитекторууд, хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын бүтээн байгуулалтын их үйлст нь өндөр амжилт хүслээ.

Эрхэм барилгачдадаа “Барилга МН” сэтгүүл, Barilga.MN-ийн хамт олноос халуун баяр хүргэе.

Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.