“INTERNATIONAL BUSINESS MEETING” ОЛОН УЛСЫН БИЗНЕСИЙН УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА

Author avatar Болор Даваа
2026.09.03
“INTERNATIONAL BUSINESS MEETING” ОЛОН УЛСЫН БИЗНЕСИЙН УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА

40 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн, яармагийн хүрээнд зохион байгуулагдах “INTERNATIONAL BUSINESS MEETING” нь Монголын төсөл хэрэгжүүлэгч, захиалагч, барилгын компаниудыг гадаадын үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчидтэй шууд холбож, бодит бизнесийн хамтын ажиллагаа эхлүүлэх зорилготой.

Уулзалтад олон улсын болон БНХАУ-ын үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, технологийн компани оролцоно. Оролцогчид хэрэгжүүлж буй болон төлөвлөж буй төслийнхөө хэрэгцээг танилцуулж, шаардлагатай барилгын материал, тоног төхөөрөмж, технологийн шийдэл, нийлүүлэлтийн нөхцөл болон хамтын ажиллагааны боломжийг гадаадын түншүүдтэй шууд хэлэлцэх боломжтой.

Хэрэв та шинэ нийлүүлэгч, бүтээгдэхүүн, технологи, хөрөнгө оруулалт эсвэл гадаадын бизнесийн түнш хайж байгаа бол энэхүү уулзалтад оролцоорой.

Уулзалтад оролцохдоо компанийн танилцуулга, хэрэгжүүлж буй төслийн мэдээлэл, шаардлагатай бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн шаардлага болон хамтын ажиллагааны саналаа бэлтгэж ирэхийг зөвлөж байна.

2026.09.11 | 16:00–18:00 | Буянт-Ухаа ордон

“BARILGA EXPO”-д оролцож буй компаниуд үнэ төлбөргүй оролцоно.

Холбоо барих: 91000269

Бүртгүүлэх: https://www.barilgaexpo.mn/b2b

Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.