Барилга, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн идэвхжил нэмэгддэг намрын улиралд зохион байгуулагддаг “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг 2026 оны есдүгээр сарын 11–13-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” ордонд 40 дэх удаагаа зохион байгуулагдахад 3 хоног үлдлээ.
Энэ удаагийн үзэсгэлэн яармаг нь Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд салбарын 100 жилийн бүтээн байгуулалт, ололт амжилтыг эргэн харахын зэрэгцээ ирэх 100 жилийн хөгжлийн чиг хандлага, шинэ технологи, инновац, тогтвортой хөгжлийн шийдлийг танилцуулах юм.
Тус үзэсгэлэнд олон улсын барилгын салбарын тэргүүлэгч 100 гаруй компани, үндэсний 400 гаруй аж ахуйн нэгж, төсөл хэрэгжүүлэгчид оролцож байгаа бөгөөд энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд зохион байгуулагчдын зүгээс онцгой анхаарч байна.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй технологи, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг хот төлөвлөлт болон барилгын бүтээмжийг нэмэгдүүлэх дэвшилтэт шийдлүүдийг онцлон танилцуулах юм.
Үзэсгэлэнгийн үндсэн чиглэл:



Мөн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн, яармагийн хүрээнд 9 сарын 11-ны өдрийн 16:00-18:00 цагийн хооронд “INTERNATIONAL BUSINESS MEETING” зохион байгуулагдаж, Монголын төсөл хэрэгжүүлэгч, захиалагч, барилгын компаниудыг гадаадын үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчидтэй шууд холбох юм.
Уулзалтаар хэрэгжүүлж буй болон төлөвлөж буй төслийн хэрэгцээгээ танилцуулж, шаардлагатай бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, технологи, нийлүүлэлтийн нөхцөл болон хамтын ажиллагааны боломжийг гадаадын түншүүдтэй шууд хэлэлцэх боломжтой.
Шинэ нийлүүлэгч, технологи, бизнесийн түнш хайж байгаа бол энэхүү уулзалтад оролцоорой.
Мөн та үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирсэнээр салбарын мэргэжилтнүүдийн тавих илтгэлийг үнэ төлбөргүй сонсох боломжтой.
2026.09.11 БААСАН ГАРАГ | ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧДИЙН ӨДӨР
Үзэсгэлэнгийн эхний өдөр төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, байгууллагын удирдлагуудад чиглэсэн илтгэл, танилцуулга зохион байгуулагдана.
БАРИЛГЫН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТАЛГААЖУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Э.Энхжин - БХТ-ийн Барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн заавар хариуцсан мэргэжилтэнБАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН НОРМ ДҮРМИЙГ ӨГӨГДӨЛ БОЛГОН ХУВИРГАЖ, АШИГЛАХ ТУХАЙ
Э.Мягмар-Өлзий - БХТ-ийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн хэлтсийн даргаНИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТОД ХЭРЭГЖИЖ БУЙ ТОМООХОН ТӨСЛҮҮД
Д.Төгөлдөр - “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын ахлах инженерДАХИН ТӨЛӨВЛӨЛТ БА УЛААНБААТАР ХОТЫН ШИНЭ ӨНГӨ ТӨРХ
Б.Пүрэвсүрэн - “Улаанбаатар Орон Сууцжуулалт” ХХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын даргаБАРИЛГЫН ТӨСӨЛД ЭРСДЭЛИЙГ ХЭРХЭН УРЬДЧИЛАН ТООЦОХ ВЭ?
“Улаанбаатар групп” ХХК - Ерөнхий ивээн тэтгэгчийн төслийн танилцуулгаОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛ: ХЭРЭГЛЭГЧ ЮУ ХҮСЭЖ БАЙНА ВЭ?
“Баясал хотхон” - Ивээн тэтгэгчийн танилцуулга
Мөн энэ өдөр олон улсын бизнесийн шинэ түншлэл, хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулагдана.
2026.09.12 БЯМБА ГАРАГ | ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ӨДӨР
Үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр инженер, техникийн ажилтан, салбарын мэргэжилтнүүдэд зориулсан төсөл, технологийн танилцуулга, мэргэжлийн илтгэлүүд үргэлжилнэ.
ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ “УЛААНБААТАР ГРУПП” ХХК-ИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХАРИУЦЛАГА, ХЯНАЛТ БА ӨДӨР ТУТМЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
Ч.Чинзориг - ХАБЭА-ын сургагч багш, Монгол Улсын Зөвлөх инженерАМИНЫ ОРОН СУУЦНЫ ЗӨВ ТӨЛӨВЛӨЛТ: ГАЗРЫН СОНГОЛТООС БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛ ХҮРТЭЛ
Б.Нандинцэцэг - “Барилга МН” сэтгүүлийн захиалгын менежерХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ НЬ
С.Эрдэнэбат - “Стартап Монгол”, “Айтрип” үүсгэн байгуулагчBARILGA.MN-Д ХИЙМЭЛ ОЮУН УХААН НЭВТРҮҮЛЭХ НЬ
Г.Амгаланбаяр -“Гайхалтай төсөл” ХХК-ийн ТУЗ-ын даргаНОГООН БАРИЛГЫН ДАРААГИЙН ҮЕ: BIPV ТЕХНОЛОГИ БА ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШИГ
С.Болорбайгаль- BIPV Glass технологийн сургагч багшБАРИЛГАЧИН ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
С.Түвшинбаяр - “Барилгачин групп” ХХК-ийн Ерөнхий менежер
Мөн үзэсгэлэнд оролцогчдын бүтээгдэхүүн, үйлчилгээ, төслийн танилцуулгыг LIVE шууд дамжуулалтаар хүргэнэ.
2026.09.13 НЯМ ГАРАГ | АМИНЫН ОРОН СУУЦ БА ДЭД БҮТЦИЙН ШИЙДЛИЙН ӨДӨР
Үзэсгэлэнгийн гурав дахь өдөр амины орон сууц, ногоон барилга, сэргээгдэх эрчим хүч, халаалт болон барилгын материалын худалдаа, нийлүүлэлтийн шинэ шийдлүүдийг танилцуулна.
БАРИЛГЫН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН НОМЫН ТАНИЛЦУУЛГА
М.Гандорж - “Массбетон Барилгын Чанарын Холбоо”-ны Гүйцэтгэх захиралНОГООН БАРИЛГЫН ШИЙДЭЛ: ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШИГ БА БАРИЛГЫН АШИГЛАЛТЫН ЗАРДАЛ
Ц.Батгэрэл - Ногоон барилгын хүрээлэнгийн Гүйцэтгэх захиралBARILGA.MN-Д ХИЙМЭЛ ОЮУН УХААН НЭВТРҮҮЛЭХ НЬ
Г.Амгаланбаяр - “Гайхалтай төсөл” ХХК-ийн ТУЗ-ын даргаНАРНЫ ЭРЧИМ ХҮЧ БА БАРИЛГА: ӨӨРИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭРЧИМ ХҮЧЭЭ ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖ
Г.Бат-Эрдэнэ - “Монкабель Системс” ХХК-ийн Барилгын технологийн хэлтсийн захиралХАЛААЛТЫН ЗАРДЛЫГ ТЭГЛЭХ БОЛОМЖТОЙ ЮУ? ӨӨРИЙН ЭРЧИМ ХҮЧЭЭР ДУЛААНАА ШИЙДЭХ НЬ
Б.Мөнхбаяр - ШУТИС-ийн Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн захиралБАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ХУДАЛДАА, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ШИНЭ ҮЕ
С.Түвшинбаяр - “Барилгачин групп” ХХК-ийн Ерөнхий менежер
Үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээ есдүгээр сарын 13-ны 16:00 цагт болох бөгөөд энэ үеэр “Барилга МН” ХХК болон “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа, мөн шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах ёслол зохион байгуулагдана.
Та бүхнийг 2026 оны есдүгээр сарын 11–13-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” ордонд зохион байгуулагдах 40 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Ерөнхий зохион байгуулагч:
BARILGA.MN
Хамтран зохион байгуулагч:
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Ерөнхий ивээн тэтгэгч:
Ивээн тэтгэгч:
Дэмжигч байгууллага:
LANGFANG JIZHI COUNTRY VILLA TECHNOLOGY CO., LTD.
Холбоо барих: 99907816
Website: https://barilgaexpo.mn/