Барилгын салбарын 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал өнөөдөр /2026.09.04/ “Соёлын төв өргөө”-нд болж, энэ үеэр салбарын хөгжилд хөдөлмөр, зүтгэлээ зориулсан 60 эрхэмд төрийн одон, медаль гардууллаа.
Хүндэтгэлийн хурлыг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан үг хэлэхдээ Монгол оронд хот байгуулалт, орчин үеийн барилга, инженерийн дэд бүтэц, барилгын материалын үйлдвэрлэлийн үндэс тавигдсанаас хойш нэгэн зуун жилийг хамтдаа туулсныг онцолсон юм.
Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд манай барилгачид нийслэл хот, аймаг, сумдын төв, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлдвэр, цахилгаан станц, дулаан, ус хангамж, инженерийн шугам сүлжээ зэрэг Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон бүтээн байгуулалтуудыг цогцлоосон билээ” хэмээн тэмдэглээд, салбарынхаа хөгжилд амьдралынхаа он жилүүд, мэдлэг чадвар, хөдөлмөр бүтээлээ зориулсан нийт барилгачдад талархал илэрхийлэв.
Барилгын салбарт ажиллаж, хөдөлмөрлөж буй эрхмүүдийг шагналаа
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
- Лувсанчимэд Эрдэнэбуд
- Сангишарав Оюунчимэг
- Навааншарав Ганболд
- Сүхбаатар Янжинлхам
- Норолхоо Оюунчимэг
- Мэдэхгүй Ням-Очир
- Пүрэв Дашдаваа
- Сүх Ичинхорлоо
- Батдорж Гомбосүрэн
- Лодойням Батбаяр
- Нямсүрэн Нарантуяа
- Жагдар Оюун-Эрдэнэ
- Сэрээхүү Дүгэрсүрэн
- Баяртай Санжаажав
- Лхагвасүрэн Булган
- Чоймбол Төмөрсүх
Алтангадас одонгоор
- Ёндон Нямдаваа
- Цэгмэд Хосбаяр
- Жигмэд Мөнхцэцэг
- Шоовдор Барсболд
- Дунхүү Ганболд
- Готов Адъяасүрэн
- Ойдов Нармандах
- Өнөрбаян Төмөр
- Пүрэвбат Нанжид
- Чойдор Отгонсүрэн
- Вандандорж Оюунсүрэн
- Жалчин Жүгдэрмаа
- Лувсанжамц Баасансүрэн
- Пүрэв Удвал
- Сүхтэй Оюунжаргал
- Хаянгаа Болорчимэг
- Энхсайхан Усанболор
- Сонинчоймбол Хоролдамба
- Довчин Бат-Ирээдүй
- Одсэр Түмэнбаяр
- Лувсандагва Батбаатар
- Лхагваа Сэлэнгэ
- Дамдинсүрэн Цэнддорж
- Мягмарсүрэн Пүрэвдорж
- Очирбат Мөнхтуяа
Хөдөлмөрийн хүндэт медалиар
- Хулганаа Амартайван
- Пүрэвжав Отгонцэцэг
- Алгаа Мөнхболд
- Дамдинсүрэн Болор
- Жаргалсайхан Өлзийжаргал
- Ренчиндорж Тогтохжаргал
- Төгсжаргал Мөнхбат
- Бат-Очир Мөнхцэцэг
- Баттулга Цолмон-Эрдэнэ
- Бямба-Очир Мөнхбаяр
- Баярдалай Анх-Оргил
- Дүгэрсүрэн Мөнгөнсувд
- Намдаг Тамир
- Энх-Амгалан Ариунням
- Түвшинбаяр Ууганбаяр
- Нямхүү Октябрь
- Гүнзэл Батмөнх
- Дашжанцан Нямжав
- Хүрэлбаатар Намуун
Барилгын салбарыг өнөөдрийн түвшинд хүргэсэн үе үеийн барилгачид, инженер, мэргэжилтнүүдийн хөдөлмөр, бүтээлийг үнэлж, тэдний оруулсан хувь нэмрийг эргэн дурсах чухал цаг үе юм. Өнөөдөр төрийн одон, медалиар хөдөлмөрөө үнэлүүлсэн эрхмүүдийн мэдлэг, туршлага, бүтээл нь Монголын барилгын салбарын нэгэн зууны түүхийн салшгүй хэсэг бөгөөд тэдний үлдээсэн мэргэжлийн өв дараагийн үеийн барилгачдад уламжлагдан үргэлжилнэ.