“Моментум Проперти” ХХК нь Хан-Уул дүүрэгт хэрэгжих барилгын төслийн хүрээнд барилга угсралт болон газар шорооны ажил гүйцэтгэх мэргэшсэн, туршлагатай туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагуудыг нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.
1. БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ
Тус компани нь Хан-Уул дүүрэгт хэрэгжих төслийн хүрээнд нийт 22,000 м² талбайн барилга угсралтын ажил гүйцэтгэх туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулалтад оролцогчид дараах материалыг бүрдүүлнэ:
1. Компанийн товч танилцуулга
2. Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн хуулбар
3. Сүүлийн 5 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын товч тайлан
- Ижил төрлийн ажлуудыг онцлон дурдсан байх;
- Холбогдох гэрээ, ажлын зураг, фото материал хавсаргах.
4. Байгууллагын бүтэц, зохион байгуулалт
- Инженер, техникийн ажилтан (ИТА) болон үндсэн ажилтнуудын мэдээлэл;
- Боловсрол, мэргэжлийн үнэмлэх, ажлын туршлагын мэдээлэл.
5. Ажиллах хүчний мэдээлэл
- Барилгын талбайд ажиллах нийгмийн даатгал төлдөг үндсэн ИТА болон мэргэжлийн туслах ажилтны тоо 20-оос доошгүй байх;
- Үүнийг нотлох холбогдох тайлан, лавлагаа ирүүлэх.
6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) бүтэц
- Хариуцсан ажилтан;
- Дотоод журам болон холбогдох баримт бичиг.
7. Санхүүгийн чадавх
- Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан;
- ААНОАТ болон татварын тайлангууд;
- Санхүүгийн тогтвортой байдлыг нотлох баримт.
8. Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт
9. Үнийн санал
- Материалтай гүйцэтгэх үнийн санал;
- Материалгүй гүйцэтгэх үнийн санал.
2. БАРИЛГЫН ТАЛБАЙН ГАЗАР ШОРООНЫ АЖЛЫН ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ
Мөн барилгын талбайн хүрээнд нийт 18,048 м³ хэмжээтэй газар шорооны ажил гүйцэтгэх туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулалтад оролцогчид дараах материалыг бүрдүүлнэ:
1. Компанийн товч танилцуулга
2. Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн хуулбар
3. Ажлыг гүйцэтгэх хугацааны санал
- Нийт ажлыг хэд хоногт гүйцэтгэж дуусгах;
- Ажлын үе шат, гүйцэтгэлийн хугацааг тодорхой тусгах.
4. Тоног төхөөрөмжийн хүчин чадлын мэдээлэл
- Ашиглах техник, тоног төхөөрөмжийн жагсаалт;
- Хүчин чадал, тоо ширхэг;
- Өөрийн болон түрээсийн эсэхийг тодорхой тусгах.
5. Үнийн санал
- Ажлын нийт үнэ;
- Нэгж үнийн задаргаа.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ
Сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгж, байгууллагууд шаардлагатай материалыг цахимаар ирүүлнэ.
И-мэйл: enkherdene@mmproperty.mn
Утас: 9917 0122