Ногоон орон сууцны 10 хувьд тусгай хэрэгцээт иргэдийг хамруулна

Author avatar Болор Да.
2026.07.29
Ногоон орон сууцны 10 хувьд тусгай хэрэгцээт иргэдийг хамруулна

Нийслэлийн Баянхошуу, Шархад дэд төвүүдэд хэрэгжиж буй "Орлогод нийцсэн ногоон орон сууц" төслийн хүрээнд нийт 5,000 айлын орон сууцыг хоёр үе шаттайгаар барихаар төлөвлөжээ. 

Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй энэхүү төслийн хүрээнд Шархад дэд төвд 3 га талбайд 338 айлын эко хороолол байгуулж, нийт орон сууцны 10 хувийг тусгай хэрэгцээт иргэдэд зориулан хүртээмжтэйгээр төлөвлөсөн байна. 


Төслийн эхний ээлжийн дөрвөн блок бүхий 110 айлын ногоон орон сууцны барилга ашиглалтад орж, 2026 оны долоодугаар сарын 3-нд Улсын комисс хүлээн авчээ. Харин хоёрдугаар ээлжийн зургаан блок, 228 айлын орон сууцны барилга угсралтын ажил 72 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.


Энэхүү төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт иргэдийн амьдрах орчны хүртээмжийг сайжруулж, олон улсын "EDGE" ногоон барилгын стандартад нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцаар хангах зорилготой юм.


Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.