“Говь” ХК нь өөрийн үйлдвэрт ашиглах 4×120 мм² огтлолтой, 500м зэс дамжуулагчтай цахилгааны хүчний кабель нийлүүлэх сонгон шалгаруулалтад оролцохыг сонирхсон аж ахуйн нэгж, байгууллагуудыг нээлттэй тендерт урьж байна.
Кабель нь дараах үндсэн үзүүлэлт, техникийн шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Үүнд:
№ | Үзүүлэлт | Техникийн шаардлага |
1 | Хүчдэлийн ангилал | 0.4/1 кВ |
2 | Кабелийн төрөл | 4×120 мм², 4 голтой |
3 | Дамжуулагч | Цэвэр зэс, олон судалтай |
4 | Дамжуулагчийн огтлол | 120 мм² × 4 /4×95, 4×100, 4×120+1×70 мм² зэрэг өөр бүтэцтэй кабель орлуулахгүй/ |
5 | Тусгаарлагч | VCT, 0.4/1 кВ-д тохирсон |
6 | Дүүргэгч материал | Цахилгаан дамжуулдаггүй, чийг ба дулаанд тэсвэртэй; зэсийн бодит хэмжээг бууруулахааргүй |
7 | Гадна бүрээс | Чийгэнд тэсвэртэй, гадна орчинд ашиглах боломжтой |
8 | Зориулалт | Гадна орчин, кабелийн суваг, хоолой болон хамгаалалтын байгууламжид ашиглах боломжтой |
9 | Кабелийн биет байдал | Шинэ, ашиглагдаагүй, үйлдвэрийн савлагаатай |
10 | Үйлдвэрлэгч улс | Солонгос |
11 | Үйлдвэрлэсэн хугацаа | Нийлүүлэлтээс өмнө 12 сараас хэтрээгүй |

3. Оролцогчид дараах материалуудыг бүрдүүлж ирүүлнэ үү.
- Компанийн танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, аж ахуй нэгжийн болон татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэл;
- Үнийн санал /НӨАТ болон хүргэлт, тээвэрлэлтийн зардал үнэд багтсан эсэхийг тодорхой тусгасан байх/;
- Нийлүүлэх хугацаа болон төлбөрийн нөхцөл;
- Үйлдвэрлэгчийн мэдээлэл /үйлдвэрлэгчийн нэр, улс, бүтээгдэхүүний гарал үүслийн мэдээлэл/;
- Кабелийн техникийн мэдээллийн хуудас /Datasheet/;
- Бүтээгдэхүүнд мөрдөгдөх стандарт, холбогдох чанарын болон тохирлын гэрчилгээ, сертификат;
- Баталгаат хугацааны мэдээлэл;
- Ижил төрлийн бүтээгдэхүүн нийлүүлсэн туршлагын мэдээлэл, холбогдох гэрээ, захиалга, хүлээн авсан акт зэрэг нотлох баримтын хамт;
Дээр дурдсан материал, мэдээллийг бүрэн бүрдүүлж ирүүлээгүй тохиолдолд оролцогчийг сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзахыг анхаарна уу.
Нэмэлт мэдээлэл
Тендер шалгаруулалтын талаар нэмэлт мэдээллийг 95057574 дугаарын утсаар холбогдож авна уу.
Тендерт оролцогчийн үнийн санал болон холбогдох материалыг 2026 оны 09 дүгээр сарын 08-ний өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 16:00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна:
Тендерт оролцогчийн үнийн санал болон холбогдох материалыг 2026 оны 09 дүгээр сарын 08-ний өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 16:00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна:
Хаяг: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, “Говь” ХК-ийн оффисын 1 дүгээр давхар, Ресепшн.