Барилгын салбарын Хөдөлмөрийн баатрууд, Гавьяат барилгачдыг хүндэтгэн хүлээн авлаа

Author avatar Болор Да.
2026.02.28
Барилгын салбарын Хөдөлмөрийн баатрууд, Гавьяат барилгачдыг хүндэтгэн хүлээн авлаа

Барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан барилгын салбараас төрөн гарсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатрууд, гавьяат барилгачдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд улс эх орны бүтээн байгуулалтад залуу нас, халуун сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад барилгачид оролцож, салбарынхаа хөгжил дэвшлийн талаар санал бодлоо хуваалцав. Тэд өнгөрсөн зуун жилийн ололт амжилт, сорилт бэрхшээлийг дурсан ярьж, бүтээн байгуулалтын түүхийг хамтдаа бүтээлцсэн үе үеийн барилгачдын гавьяаг онцлон тэмдэглэлээ.

Ахмадууд залуу үедээ хандан мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн ажиллах, үндэсний бүтээн байгуулалтад үнэнчээр зүтгэхийг захиж, салбарын цаашдын бодлого, төлөвлөлтөд тусгах үнэтэй санал, зөвлөмжийг дэвшүүлсэн юм.

Тус арга хэмжээ нь барилгын салбарын үе үеийн төлөөллийг нэгтгэн, туршлага залгамж халааг бэхжүүлэх, салбарын үнэт зүйлсийг өвлүүлэ

Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.