Хуучирсан мэдээ: 2025.04.17 01:10 -д нийтлэгдсэн

Монос Групп нээлттэй тендер зарлалаа

Author avatar Ariuntuya Enkhbayar
2025.04.17
Монос Групп нээлттэй тендер зарлалаа

“Монос Групп” ХХК-ийн хамаарал бүхий “Монос Тур” ХХК, “Испани Харш” ХХК нь Улаанбаатар хотоос 53км зайд Тэрэлж БЦГ-т Сэргээн засах болон Уламжлалт анагаах ухааны сувиллын цогцолбор хэрэгжүүлж буйтай холбогдуулан гадна цэвэр, бохир усны иж бүрэн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн төхөөрөмж, ажил гүйцэтгэх зураг төслийн дагуу угсрах нөхцөлтөй иж бүрэн ажлын сонгон шалгаруулалтын тендер зарлаж байна.

Хэрэгцээ шаардлага:

Ахуйн хэрэглээний цэвэр усны хэмжээ м3/хоног – 56,700м3

Ахуйн хэрэглээний бохир усны хэмжээ м3/хоног – 55,000м3

Дахин ашиглагдах саарал усны хэмжээ м3/хоног – 20,000м3

Бүрдүүлэх материал :

1. Компанийн танилцуулга / иж бүрэн/

2. Ижил төст гүйцэтгэсэн ажлын туршлага

3. Технологийн шийдэл, тоног төхөөрөмжийн үзүүлэлт

4. Шугам сүлжээний схем зураг

5. Үнийн санал /иж бүрэн/

6. Ажил гүйцэтгэх хугацаа


Сонгон шалгаруулалтын тухай товч мэдээлэлийг А. Алтанзаяа /89092020/, Н. Баянмөнх /98113855/ утсаар болон /monostour@monos.mn / цахим хуудсаар холбогдож нэмэлт мэдээллийг авна уу. 2025 оны 04-р сарын 17-ны өдрөөс 2025 оны 04-р сарын 28-ны өдрийн 09:00 -11:00 цагийн хооронд битүүмжилсэн тендерийн материалыг ирүүлэхийг хүсэж байна.

Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.