Хуучирсан мэдээ: 2023.09.15 04:10 -д нийтлэгдсэн

"ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2023" ЗАРЛАГДЛАА

Author avatar Байгалмаа Чулуунбаатар
2023.09.15
"ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2023" ЗАРЛАГДЛАА

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь барилгын салбарт ажиллах шинэ залуу боловсон хүчнээ бэлтгэх, тэднийг хөгжүүлэх, дэмжих зорилгоор оюутны сургалтын төлбөр олгох тэтгэлэгт хөтөлбөрийг 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.

Өнгөрсөн жил тус тэтгэлгийг Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр суралцаж буй 3 оюутанд олгосон бөгөөд тэтгэлэг авсан оюутнууд маань амжилттай суралцаж байгааг дуулгахад таатай байна.

Бид 2023 оны Тэтгэлэгт хөтөлбөртөө Холбоо, дохиолол, автоматикийн инженер мэргэжлээр суралцаж буй 4-р курсын оюутнуудыг онцолж байна. Оюутнууд та бүхнийг оролцохыг урьж байна. 

"Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-2023"-ыг ивээн тэтгэн, санхүүжүүлж буй "Прожект Девелопмент Тотал Солюшн" ХХК-ийн хамт олонд баярлалаа.


Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.