Хуучирсан мэдээ: 2023.05.22 03:38 -д нийтлэгдсэн

“ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРТЭЙ БАРИЛГА БА ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ОЛОН УЛСЫН СЕМИНАР БОЛНО

Author avatar Байгалмаа Чулуунбаатар
2023.05.22
“ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРТЭЙ БАРИЛГА БА ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ОЛОН УЛСЫН СЕМИНАР БОЛНО

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь ОХУ-ын ЛИРА Софт компани, Евро-Азийн Газар Хөдлөлтийн Холбоотой хамтран 2023 оны 05 дугаар сарын 26-ны Баасан гаригт “ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРТЭЙ БАРИЛГА БА ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдэвт олон улсын техникийн семинарыг Барилгын Хөгжлийн Төвийн 5-р давхрын Хурлын танхимд зохион байгуулна.

Семинарт Монгол, Орос, Казакстан орнуудын эрдэмтэн, профессор, мэргэжилтнүүд илтгэл тавина.

Иймд тус семинарт барилга бүтээцийн инженерүүд, архитекторууд, болон салбарын мэргэжилтнүүдийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Төлбөр: 100.000 төгрөг

Дансны мэдээлэл: ГОЛОМТ банк 1801065628. МБИ Холбоо

Гүйлгээний утгад: овог нэр, утасны дугаараа заавал бичих.

Бүртгэлийн ЛИНК


Семинарын талаарх мэдээллийг 11-330985, 94940985, 94940986 утсуудаар лавлана уу.

Хүний тоо хязгаартай‼️‼️


Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.