Хуучирсан мэдээ: 2023.05.09 02:45 -д нийтлэгдсэн

АНУ-ын Мянганы сорилтын корпораци, Монголын МСС-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Author avatar Densmaa TSog-Erdene
2023.05.09
АНУ-ын Мянганы сорилтын корпораци, Монголын МСС-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.Гансүх тэргүүтэй холбогдох албаныхан Мянганы Сорилтын Корпорацийн Нийгэм, жендэрийн оролцооны асуудал хариуцсан зөвлөх Шэрон Рожерс тэргүүтэй албаны төлөөллүүдийг /2023.05-08/ хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар Талууд БХБЯ, Монголын МСС-тай 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн зорилтууд мөн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд тусгагдсан ажлуудаа хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөлдөв. 


АНУ-ын Мянганы сорилтын корпораци нь өөрийн санхүүжилттэй төслүүдийн баримт бичгүүдэд нийгэм, жендэрийн асуудлыг тусгай бүлэг болгон тусгаж, хэрэгжүүлж ирсэн бөгөөд Барилга, хот хот байгуулалтын яамтай энэ талын сайн туршлагаа хуваалцаж, жендэрийн зохистой тогтолцоог Монгол Улсын барилгын салбарт бий болгохоор ажиллаж байгаа нь сайн жишиг гэдгийг онцлов. 


Талууд төслийн болон тендэрийн баримт бичгүүдэд техникийн шаардлагаас гадна нийгэм, жендэрийн шаардлагуудыг тусгаж, тухайн барилга байгууламж хүний хэрэгцээг бүрэн хангахуйц байх, хөдөлмөрийн мөлжлөг, ажлын байрны дарамт, авилга болон алагчлалаас ангид байх асуудлуудыг журмаар зохицуулахаар тохиролцов. Мөн ирэх хагас жилд харилцан туршлага судлах, сургалт, сурталчилгаа зохион байгуулах, хүйсээр ангилсан барилгын салбарын ажиллах хүчний тоон мэдээлэл цуглуулах, хуваалцах, маягт боловсруулж, хэрэгжүүлэх талаар ярилцлаа.


Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.