Хуучирсан мэдээ: 2022.09.13 06:12 -д нийтлэгдсэн

“Материал судлал ба орчин үе -IV ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно

Author avatar Densmaa TSog-Erdene
2022.09.13
“Материал судлал ба орчин үе -IV ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно

Химийн Шинжлэх Ухааны Сургуулийн “Материал судлалын төв”, “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулж буй “Материал судлал ба орчин үе -IV” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09:00 цагт ШУТИС-ийн 8-р байрны хурлын зааланд болно. 


Хурлын зорилго нь барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, эрчим хүч, зам барилга, металлурги зэрэг аж үйлдвэрийн бүхий л салбарын инженерүүд, эрдэмтэн судлаачид оролцож өөрсдийн судалгааны ажлыг танилцуулахын зэрэгцээ бүтээгдэхүүний чанарын менежмент, технологийн горимын оновчлол, хог хаягдлыг бууруулах, хоёрдогч түүхий эдийг ашиглан бүтээгдэхүүн гарган авах зэрэг асуудлаар санал бодлоо хуваалцах, асуудал дэвшүүлэх, шийдвэрлэх мөн их, дээд сургууль ба үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино. 


ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн “Материал судлалын төв” “Барилга хот байгуулалтын яам”, “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, “Барилга МН”, “Үйлсийн зам” ХХК нар хамтран зохион байгуулан ажиллаж байна. 


 ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ


Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.