Олон давхар орон сууцны барилгын агаар сэлгэлтийн системийг хэрхэн хийдэг талаар өмнө нь Солонгос, Хятад улсын орон сууцны агаар сэлгэлтийн системийн зураг төсөл, аргачлалыг постоор оруулсан билээ.
Энэ удаад та бүхэнд Германы Улсын Олон давхар тэр тусмаа 20 хүртэл давхартай орон сууцны агаар сэлгэлтийг хэрхэн хийдэг тухай мэдээлэлийг хүргэе.
Герман улсын орон сууцны агаар сэлгэлтийн системийг DIN18073-3 гэдэг стандартын дагуу төлөвлөдөг юм байна. Тус стандартаар агаар дамжуулах хоолойн босоо хөндлөн огтлолын хэмжээг цаанаас хүснэгтээр заасан байна. Энэ дагуу босоо хоолойгоо сонгож хийдэг босоо хоолой нь дугуй хоолойгоор хийдэг байна.
Орон сууцны барилгад цэвэр агаар оруулах систем буюу хананд суурилуулах төхөөрөмжийг зайлшгүй хийж өгдөг байна. Манайх шиг цонхоор оруулах тухай ямар нэгэн мэдээлэл алга байна.
Хамгийн гол нь Германы агаар сэлгэлт энгийн, ойлгомжтой, авсаархан, ажиллагаа нь өдрийн болон шөнийн гэсэн 2 горимоор ажилладаг юм байна.
Агаар сэлгэлтийн систем нь бүрэн автомат ажиллагаатай байгаа нь дэвшилттэй байна. Автоматик байхгүй бол тус агаар сэлгэлтийн системийг хүлээн зөвшөөрдөггүй байна.
Герман технологийн агаар сэлгэлтийн систем нь хүнийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, эрчим хүчний хэмнэлтийг бүрэн хангасан систем болсон байна.
Агаар сэлгэлтийн систем эзэнтэй ба эзэнгүй үед цаанаасаа байнга тасралтгүй ажилладагаараа онцлог байна.
За ингээд та бүхэн Герман улсын агаар сэлгэлтийн талаар бэлтгэсэн зурагт танилцуулгыг үзээрэй. Тус танилцуулгыг хийхдээ Майко брэндийн сэнс үйлдвэрлэгч компанийг сонгосон болно. Манай улсад тус сэнсийг оруулж ирдэг албан ёсны төлөөлөгч байгууллага байгаа болно.
Бид өөрсдийн хийж байгаа агаар сэлгэлтийн системийг энэ мэтчилэн сайжруулах хэрэгтэй байна.






