Хүн бүр хэн нэгэнд саад болохгүйгээр өөрсдийн дуртай зүйлийг хийж гэр бүлтэйгээ аюулгүй тав тухтай орчинд амьдрахыг эрхэмлэдэг. Тэр тусмаа монголчууд хүүхэд төвтэй учир бие биетэйгээ ойр амьдрахыг хүсдэг. Хамт амьдрахад амьдралын хэв маяг таарахгүйгээс ихээхэн бэрхшээлүүд гарч хоорондоо маргалдах тохиолдлууд элбэг ажиглагддаг иймд орон сууцны өрөө тасалгааг зөв төлөвлөх нь хамгийн чухал юм. Ухаалаг бодитой төлөвлөлт нь өрөөний ашиггүй сул орон зайг илрүүлж давуу тал болгон ашиглах мөн гэр бүлийн гишүүдийн хүсэл эрмэлзлийг сонсох тэдгээрийн үзэл бодолтой нийцүүлж өөрчлөлт хийхэд давуу талуудтай.







