Хуучирсан мэдээ: 2019.11.05 18:34 -д нийтлэгдсэн

Хур хог үүсдэг 25 цэгийг камераар хянана

Author avatar Barilga Barilga
2019.11.05
Хур хог үүсдэг 25 цэгийг камераар хянана
Сүхбаатар дүүргийн ЗДТГ иргэдийн эрүүл, цэвэр орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Хог хаягдлын ухаалаг систем” төслийг хэрэгжүүллээ.

Төслийн хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайд хог ихээр үүсдэг 25 байршлыг сонгон эрүүл ахуйн шаардлага хангасан өнгө үзэмж, багтаамж сайтай, битүү хогийн савыг байрлуулж, гэрэлтүүлэг, камер бүхий орчныг бий болгосон байна. Мөн дээрх байршлуудад үүсч буй хогийн хэмжээг байнга ажиглах хянах удирдлагын төвтэй болжээ. Хяналтын төвөөс 25 байршилд хур хог үүссэн тохиолдолд холбогдох албаныханд мэдээлж, ачих, цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах юм. Энэхүү төвийг маргааш буюу энэ сарын 11-нд албан ёсоор нээх болжээ.
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.