Хуучирсан мэдээ: 2019.11.05 18:54 -д нийтлэгдсэн
“Макита Монголд 9 жил” “Батарейт багажны эрин...” нээлттэй өдөрлөг амжилттай боллоо

Жил бүр уламжлал болон зохион байгуулагдах болсон энэхүү өдөрлөгийн үеэр сүүлийн үед дэлхий нийтээр түгээмэл хэрэглээ болж байгаа ”Утасгүй технологи” буюу “Батарейт багаж”ны хэрэглээ, сонголт, онцлог, тэдгээрийн ажиллагааг дэлгэрэнгүй үзүүлж, танилцуулсан юм.
Тус арга хэмжээнд японы Макита корпорацийн ази, номхон далайн бүс нутаг хариуцсан Макита корпорацийн ерөнхий захирал, инженер техникийн албаны ажилчид ирж, Макита брэндийн үнэнч хэрэглэгч нартаа 100 гаруй багажны танилцуулга, бодит кейс, батарейт багажны давуу талыг тайлбарлаж өглөө.
Барилга байгууламжийг барихаас өгсүүлээд гэрийнхээ хананд элдэв эд зүйлсээ тогтооход хүртэл өрөм, дрилл зэрэг цахилгаан багажууд шаардагдах болсон өнөө үед чанарын баталгаатай, аюулгүй ажиллагааны өндөр систем бүхий багаж хэрэгсэл хэрэглэх, гэртээ байлгах зүйлсийн нэг болжээ.
Өдөрлөгийн арга хэмжээнд 170 гаруй байгууллагын 300 гаруй хүн оролцсон ба сонирхсон багаж хэрэгслүүдээ мэргэжлийн борлуулагчдаас заавар зөвлөгөө аван, бодитоор туршиж үзээд 15-25% ХЯМДРАЛТАЙ+БЭЛЭГТЭЙ худалдан авах боломжийг Макита брэндийн үнэнч хэрэглэгч нартаа олгож байна.
Түүнчлэн тус 2 өдөрийн арга хэмжээгээр оролцогчдийн дундаас нийт 6 азтан шалгаруулж Макита брэндийн багажаар шагнасан гээд өдөрлөгт хүрэлцэн ирсэн зочид сэтгэл ханамж 100% буцлаа.
Ийнхүү жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Макита брэндийн энэ жилийн арга хэмжээ олон сонирхолтой үйл ажиллагаа, сюрпризүүдээр дүүрэн болж, тун амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.





