Хуучирсан мэдээ: 2019.11.05 18:14 -д нийтлэгдсэн

ТЭЦ-4 ТӨХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

Author avatar Бурмаа Буяннэмэх
2019.11.05
ТЭЦ-4 ТӨХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

  Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын хашаан доторх под станц шатаж байна гэх дуудлагаар газар дээр нь ажилласан НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 18, 26, 14, 10, 30 дугаар ангиийн албан хаагчид галыг бүрэн унтраагаад байна.

  Энэ талаар ТЭЦ-4 ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Дашдаваагаас тодруулахад "ТЭЦ-4 ТӨХК-ийн 3Т трансформаторын оруулга буудсаны улмаас гэмтэл гарсан. Шуурхай арга хэмжээ авч, одоогоор сэргээн засах ажлыг хийж байна. Үйл ажиллагааг хэвийн болгохоор ажилчид шуурхай ажиллаж байна. Гэмтлийн улмаас өөр бусад сүлжээнд гэмтэл гарсан асуудалгүй байхгүй. Одоо сэргээн засах ажиллагаа хийгдэж байна" гэсэн тайлбарыг өглөө.
 
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.