Хуучирсан мэдээ: 2019.11.05 18:13 -д нийтлэгдсэн

“Барилгын салбарын 91 жилийн ой, барилгачдын баяр 2017” баярын хөтөлбөр

Author avatar Баярмаа С
2019.11.05
“Барилгын салбарын 91 жилийн ой, барилгачдын баяр 2017” баярын хөтөлбөр
     БХБЯ, БХТ хамтран “Барилгын салбарын 91 жилийн ой, барилгачдын баяр 2017” арга хэмжээг уламжлал ёсоор Барилгачдын талбайд зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн баярын онцлог нь 2017 оны шилдгээр шалгарсан 10 аж ахуйн нэгж барилгачдын талбайд зөвхөн тугаа залаад зогсохгүй асарт байрлаж, өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах аж. Эдгээр аж ахуй нэгжүүдээс дотор БХТ, ГЗБГЗЗГ, Хот, ус хангамж, ариутгах татуурын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл өөрсдийн үйл ажиллагааг танилцуулна. Мөн ТОСК-ийн “Дорноговь ТОСК 999” төслийн нээлтийн үйл ажиллагаа болох юм. Ийнхүү Барилгачдын талбайд маргааш 10:30-15:00 хооронд дээрх арга хэмжээнүүд болно.
 
Түүнчлэн энэ өдөр 10:00-18:00 хооронд Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярт зориулсан “Медиа” үзэсгэлэн Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулагдана.
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.