Хуучирсан мэдээ: 2019.11.05 18:07 -д нийтлэгдсэн

УБ палас, X хороолол орчмын халуун усыг хязгаарлана

Author avatar Баярмаа С
2019.11.05
УБ палас, X хороолол орчмын халуун усыг хязгаарлана

        “Улаанбаатар дулааны” ТӨХК дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор өнгөрөгч долоо хоногоос /07.18/ эхлэн халуун ус хязгаарлаж эхэлсэн. Энэхүү засварын ажил тав хоног үргэлжлэх бөгөөд есдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Өнөөдрөөс эхлэн УБ палас, Х хороолол, III эмнэлэг, 1 дүгээр хороолол орчимд халуун ус тасрах аж. Ойрын өдрүүдэд засвар хийх байршлуудыг хүргэж байна.

VII.24 - VII.28

  • УБ палас, Х хороолол, III эмнэлэг, 1 дүгээр хороолол орчим /5 хоног/

VII.31 - VIII.04

  • Цирк, 31 дүгээр сургууль, Үзэсгэлэн худалдаа, Японы ЭСЯ, “Шүрэн” зочид буудал, “Шинэ үе” сургууль, 21 дүгээр сургууль, Бөхийн өргөө, XIII хороолол ДДТ-24, 25, Сансар 12, XV хороолол орчим  /5 хоног/

VIII.07 - VIII.11

  • III, IV хороолол, Гандантэгчилэн хийд орчим /5 хоног/

VIII.14 - VIII.18

  • ХӨСҮТ, Зүүнхүрээ хотхон, Орос эмнэлэг, Жин хэмжүүр, Кино үйлдвэр, Бридж групп, Цэргийн музей, XV хорооллын ДДТ-13, 14-с хангагддаг хэрэглэгчид, II эмнэлэг, Английн ЭСЯ орчим /5 хоног/
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.