Хуучирсан мэдээ: 2019.11.05 17:47 -д нийтлэгдсэн
Цементийн бизнес эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн гишүүн Д.Эрдэнэбаяр: Цементийг авто замд ашиглах стандартыг тогтоох хэрэгтэй /Ундарга интернэйшнл ХХК-ийн захирал /
Мөн Төв аймгийн Сэргэлэн суманд байрлалтай БНХАУ-ын Төрийн өмчит CUCC-ийн охин компани “Мөнхийн Баян Гал” цементийн үйлдвэр үнийг маш хямдаар өгч байгаа. Энэ компанитай бусад үйлдвэрлэгчид үнээр өрсөлдөж чадахгүйд хүрээд байна. Засгийн газраас нь санхүүжилт өгдөг учраас зах зээлийн шударга өрсөлдөөнийг бий болгох тал дээр Төр засгаас анхаараач ээ гэж хэлмээр байна.
Уг нь төслүүд маань амжилттай хэрэгжсэнээр цементийн үнийн гэнэтийн савлагаа гэдэг зүйл байхгүй болсон. Хөдөө орон нутгийн цементийн үнэ л тогтворгүй байхаас биш хотын бүтээн байгуулалтуудад цементийг үйлдвэрээс нь шууд хүргэдэг болсон.
Ер нь дотоодын үйлдвэрлэгчдийнхээ цементийг томоохон төслүүд дээр ашиглах тал дээр төрөөс анхаарч эхэлсэн нь мэдрэгдэж байна. Гэсэн ч авто замын стандартад цементийг ашиглах тухай асуудлыг шийдвэрлэвэл олон салбарт чухал түлхэц болж, их хэмжээний валют гадагшлахаас сэргийлнэ шүү дээ.
Томоохон төслүүдийг хөдөлгөөд эхэлбэл валютын ханш сулрах магадлалтай. Үүнээс үүдээд 20 хувийн татвартай байсан ч импортын цементийн үнэ хямдарчихна. 370 төгрөг байсан юанийн ханш 30 хувиар буурахад л импортын худалдаа цэцэглэх боломжтой. Дулааны улиралд цементгүйгээр нэг ч хоног болдоггүй учраас цемент борлуулагдахгүй өдөр гэж байдаггүй. Гэнэт үнийн савлагаа үүсч өсч байдаг буурч л байдаг онцлогтой бүтээгдэхүүн шүү дээ. Барилгын ажил улирлын чанартай, богино хугацаанд явагддаг.





