Хуучирсан мэдээ: 2019.11.05 17:27 -д нийтлэгдсэн

Хотын даргын дөрвөн орлогч томилогджээ

Author avatar Бурмаа Буяннэмэх
2019.11.05
Хотын даргын дөрвөн орлогч томилогджээ

      Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 8 тоот тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг баталсан. Энэхүү тогтоолоор нийслэлийн удирлагын бүтцийг нийслэлийн Засаг дарга  2 орлогч,  2 төслийн удирдагчтай байхаар баталжээ.

     Төслийн удирдагчид нийслэлийн Засаг даргын орлогчийн статусаар ажиллах юм. Уг бүтцийн дагуу нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор НИТХ-ын тэргүүлэгч П.Баярхүүг, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаясгаланг томиллоо. 

     Харин нийслэлийн Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар НИТХ-ийн төлөөлөгч Ш.Анхмаа, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар нийслэлийн МАН-ын дэд дарга Д.Энхтөр нарыг томилсон байна. 
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.