Хуучирсан мэдээ: 2019.11.05 16:32 -д нийтлэгдсэн

Авто худалдааны цогцолборын нэг хоногийн түрээс 1000 төгрөг байна

Author avatar Бурмаа Буяннэмэх
2019.11.05
Авто худалдааны цогцолборын нэг хоногийн түрээс 1000 төгрөг байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Авто худалдааны цогцолбор”-т мөрдөгдөх үнэ тарифийг хэлэлцэн баталлаа.

   Авто худалдааны цогцолборт авто зогсоол түрээслэн автомашин худалдаалах иргэдийн 1 хоногийн түрээсийг 1000 төгрөг, цогцолборт автомашины зогсоол худалдан авсан өмчлөгчдөөс авах ашиглалт, үйлчилгээний төлбөрийг 1 хоногт 200 төгрөгөөр, худалдан авагч, үйлчлүүлэгчдийн автомашины зогсоолын тарифийг нэг цагийн 100 төгрөг байхаар батлалаа.

     Энэ нь “Да хүрээ”, “1000 машин” болон бусад техникийн захуудын тогтоосон үнэ ханшаас 2-3 дахин бага хураамж юм байна. Энэхүү тариф 2015 оны 11-р сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд одоогоор тус цогцолбор 1 сарын хугацаанд буюу энэ 10-р сарын турш үнэ төлбөр, хураамжгүйгээр автомашинаа байршуулж, байршлаа сонгох боломжийг худалдаа эрхлэгчдэд олгож байгаа юм.
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.