Хуучирсан мэдээ: 2019.11.05 16:46 -д нийтлэгдсэн

Оффисийн талбайн түрээсийн дундаж үнэ 30,000 төгрөг байна

Author avatar Бурмаа Буяннэмэх
2019.11.05
Оффисийн талбайн түрээсийн дундаж үнэ 30,000 төгрөг байна
     Оффисийн талбайн 1 ам метрийн түрээсийн дундаж үнэ 30,00 төгрөг, худалдах дундаж үнэ 4,199,500 төгрөг байна. Энэхүү үнийн харьцуулсан судалгааг “Real Properties Ulaanbaatar” компани Улаанбаатар хотын төвийн дүүргүүдэд түрээслэх болон худалдах зар гаргасан оффисийн 40 байрны мэдээлэлд дүгнэлт хийн гаргажээ.

     Энэ оны 1-10 дугаар сарыг дуусталх оффисийн түрээсийн дундаж үнийг харьцуулж үзэхэд 4 ба 6-р сард үнэ өсөлттэй байсан ч, 7-р сараас хойш буурсан дүнтэй байгаа аж. Оффисийн байрны түрээсийн болон худалдах үнийн ялгаатай байдал нь тухайн оффисийн барилгын байрлал, зэрэглэл зэргээс хамааран харилцан адилгүй байдаг нь үнийн дэлгэрэнгүй хүснэгтээс харагдаж байна.








 
Вэб-д шинэчлэл орсон байна.

Сервертэй дахин холбогдож байна...

Холболт амжилтгүй боллоо... секундын дараа дахин оролдоно.

Дахин холбогдож чадсангүй.
Дахин оролдох эсвэл хуудсыг дахин ачаална уу.

Хуудас дахин ачаалах

Серверийн зүгээс сессийг түр зогсоосон байна.